Буцах
Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн “М-Си-Эс Кока-Кола” компанийн утаанаас ангид үйлдвэртэй танилцлаа
Нийтлэсэн огноо 05/03/2023

Уурын зуух жилд 4,800 орчим тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна
М-Си-Эс Кока-Кола компани нь М Си Эс Интернэйшнл компанитай хамтран түүхий нүүрсийг бүрэн халсан, утаагүй уурын зуухыг 2021 онд ашиглалтад оруулсан билээ. Энэхүү байгальд ээлтэй зуух нь Монгол болон Япон улсын Засгийн газар хоорондын Хамтарсан Кредит Олгох Механизмд хамрагдсан бөгөөд өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын Гишүүн Цүчияа Шинако тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа.

Хамтарсан Кредит Олгох механизмын хүрээнд
- хүлэмжийн хийг бууруулах
- байгаль орчинд ээлтэй техник, технологи үйлчилгээ нэвтрүүлэх
- хэмжиж тайлагнах, нотлох аргаар бодитоор тооцоолол хийсэн төслүүдэд кредит олгож, ХКОМ загвар төслөөр бүртгэн авдаг юм.
М-Си-Эс Кока-Кола ХХК, М Си Эс Интернэйшнл ХХК нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, ирээдүй хойчдоо экологийн тэнцвэрт байгаль орчныг үлдээх үйлсэд нэгдэж, утаагүй уурын зуух байгуулахад нийт 4.5 сая доллар зарцуулсан байдаг. Утаагүй уурын зуухтай болсноор жилд 4,783 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж буй юм. Ийнхүү байгальд ээлтэй, уурын зуухтай Монголын анхны хүнсний үйлдвэрийн хувьд ХКОМ-ын амжилттай хэрэгжиж буй загвар төслөөр шалгарч, 50 хувийн санхүүжилт авсан юм.

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Цүчияа Шинако:
“Би өмнө нь Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд манай засгийн газрын санхүүжилт олгосон хөтөлбөр хэрхэн амжилттай хэрэгжиж буйг өнөөдөр өөрийн нүдээр үзэж, танилцсандаа баяртай байна. Япон улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчиндоо ээлтэй байх нь аливаа нэгэн хувийн хэвшлийн байгууллага төдийгүй иргэн бүрд хамааралтай асуудал болсон бөгөөд бүхий л оролцогч талууд хүчин чармайлт гаргадаг болохыг хэлэхдээ таатай байна.”

М-Си-Эс Кока-Кола ХХК өмнө нь түүхий нүүрс ашигладаг зуухтай байх үед жилд 7000 орчим тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол одоо түүхий нүүрсний зуух байрлаж байсан хуучин байгууламжаа сэргээн засварлаж, ажилтнуудын хоолны газар, спорт заал, бялдаржуулах өрөө, караоке зэргийг тохижууллаа.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
М-Си-Эс Кока-Кола компани нь М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран төслөө хэрэгжүүлэхдээ Японы NTEC компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан.
Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1%-ийг үйлдвэрлэдэг боловч үүнээс үүдэлтэй дулаарал манай улсад дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй явагдаж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа эрсдэлт орнуудын тоонд багтдаг.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22 хувь хүртэл бууруулах зорилтод бодитой хувь нэмрээ оруулсан.
Засгийн газраас гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг хангах, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд, хэдийгээр ашиглалтын зардал өндөр боловч байгаль орчинд сөрөг нөлөөгүй, найдвартай, аюулгүй зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэж үнэ өртөг өндөртэй ч гэсэн ШНХ (шингэрүүлсэн нефтийн хий)-н түлшээр ажилладаг Япон, Солонгос зуухнууд сонгосон.
Энэ зуухны газар нь М-Си-Эс Кока-Кола ус ундааны үйлдвэртэй дүйхүйц ижил хүчин чадал, овор хэмжээтэй үйлдвэрүүдийн өөрийн хэрэгцээний зуухны газруудыг шинэчлэхэд жишиг болж байгаа гэдгээр Монгол улсад болон хүнсний үйлдвэрийн салбарт анхдагч Уурын зуухны газар болсон юм.
Нүүрсэн түлштэй зуухтай харьцуулахад яндангаас гарч буй утаанд агуулагддаг нарийн ширхэглэлт тоосонцор болон хүхрийн исэл, нүүрсхүчлийн хийн давхар исэл зэрэг хорт бодисууд байдаггүй тул “Emission free” гэж хэлж болно.
Сонгосон зуух болон тоног төхөөрөмжүүд нь сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт, технологийг ашигласан, аюулгүй бүрэн автомат удирдлагатай юм.

Нийтэлсэн огноо
2026.06.26
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн “Бахархлаар бялхсан 25 жил”-ийн ой тохиож байна
Монгол улсын үндэстний компани анх удаа Кока-Кола гэр бүлд нэгдэж, “Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Дэврүүн хүсэл, бүтээн босгох урам зоригоор эхэлж байсан тус компани энэ хугацаанд олон улсын стандартыг Монголдоо амжилттай нэвтрүүлж, шингэн хүнсний үйлдвэрлэл, маркетинг, менежментийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Өнөөдөр Кока-Кола […]

Нийтэлсэн огноо
2026.06.15
“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК ТОП-100 ААН-ИЙН 15 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 91.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2025 оны ТОП-100 ААН-ийн 15-рт эрэмбэлэгдлээ. Энэ жил 25 жилийн ой нь тохиож буй “М-Си-Эс Кока-Кола” компани улсад төвлөрүүлсэн татвар шимтгэл, бий болгож буй ажлын байр зэрэг үзүүлэлтээр ТОП-100 ААН-ийн нэгээр 2015 оноос шалгарч буй юм. […]

Нийтэлсэн огноо
2026.04.01
“MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрөө зарлаж байна
Их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, бизнесийн байгууллагын соёлд суралцах боломж олгодог “MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэлж байна. 2022 оноос хэрэгжүүлж буй “MCS Internship” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулийн 220 гаруй оюутан М-Си-Эс Группийн компаниудад цалинтай дадлагажиж, […]

Нийтэлсэн огноо
2026.02.05
100% хүрэх замнал: Хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь
М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүний бүх саваа цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулж ашиглах зорилт тавиад байгаа билээ. Манай компани түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл Монголд 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд тун удахгүй танилцуулах гэж байна. Ийнхүү Монголд анх удаа дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүн нэвтрүүлэхийн тулд бид олон […]

Нийтэлсэн огноо
2025.12.30
Сэтгүүлчдийн дунд зарлаж буй сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны удирдамж
ҮНДЭСЛЭЛ М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүхий л хуванцар саваа дахин боловсруулдаг болох зорилт тавьж, эх үүсвэр дээрээс нь хуванцар цуглуулах олон талт ажлыг 2022 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн нь олон нийтэд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг таниулах чухал алхам болсон. Ирэх онд дэлхийн стандарт, жишгийн дагуу түүхий эдээс эцсийн […]

Нийтэлсэн огноо
2025.12.22
М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан Дулааны Станцын технологийн хэрэгцээнд ашиглаж эхэллээ
Төр хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэллээ. Ингэснээр Амгалан Дулааны Станц ТӨХК нь төрийн өмчийн станцууд дундаа ногоон шийдэл нэвтрүүлсэн анхны станц болж, Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахисан түүхэн үйл явдал тохиож байна. Энэхүү […]





