Буцах

“М-Си-Эс Кока-Кола” ХХК усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна

Нийтлэсэн огноо 03/24/2023

Featured image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр Алт” усны салбарын үндэсний чуулганд “М-Си-Эс Кока-Кола” компани оролцож, олон нийтэд Усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

 

Бид тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр усны зарцуулалтыг 29 хувиар бууруулаад байна.

 

Нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хоёр литр ус зарцуулж буй нь:

  • Монгол улсын нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны нормоос зургаа дахин бага үзүүлэлт төдийгүй
  • Үйл ажиллагаа явуулж буй бүсийн хэмжээнд (Хонконг, Макао, Тайвань, Монгол улс) усны үр ашигтай зарцуулалтаар тэргүүлж байна.

 

Бид усны зарцуулалтыг цаашид ч бууруулах бөгөөд 2025 онд 1.7 литр болгохоор зорин ажиллаж байна. Үүнээс гадна 2010 оноос хойш үйлдвэрийн процессод ашигласан бүхий л усаа цэвэршүүлж буй юм. Хоногт 2000 тн хаягдал усыг цэвэршүүлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн усанд загас хүртэл амьдрах боломжтой ба цэвэршүүлсэн усаа Нийслэлийн хот тохижилтын газар, Эвт чулуу ХХК, Бат-Өндөр Хайрхан ХХК зэрэг байгууллагууд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн цэвэрлэгээнд үнэ төлбөргүй нийлүүлж байна.

 

 

Тогтвортой хөгжлийн  зорилтын хүрээнд 2030 он гэхэд “М-Си-Эс Кока-Кола” компани ус дахин ашиглалтын хэмжээг 100 хувьд хүргэхээр зорьж байна.

 

Нийтэлсэн огноо

2025.03.21

М-Си-Эс Кока-Кола компани “Усны Элч” байгууллагаар шалгарлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Цэнхэр алт үндэсний хоёрдугаар чуулганаар М-Си-Эс Кока-Кола компанид “УСНЫ ЭЛЧ” шагнал олголоо.   Бид бүх үйл ажиллагаандаа 3R буюу Бууруулах, Дахин боловсруулах, Дахин ашиглах зарчмыг баримталдаг. Усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99 хувь цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн. Энэхүү […]

Нийтэлсэн огноо

2025.01.27

Хуванцар цуглуулалтын хэмжээ 56 хувьд хүрлээ

М-Си-Эс Кока-Кола компани 2024 оны байдлаар нийт борлуулсан бүтээгдэхүүнийхээ 56 хувьтай тэнцэхүйц хуванцрыг эргэн цуглууллаа. Энэ нь өмнөх оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм.   Монгол улсад олон улсын стандартын дагуу ус, ундааны PET хуванцар сав дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэр 2021 онд ашиглалтад орсон бөгөөд ийнхүү цуглуулсан хуванцрыг тус үйлдвэрт дахин боловсруулж байгаа […]

Нийтэлсэн огноо

2024.09.03

VIO MILLENIA байгалийн эрдэст ус хэрэглэгч таны гарт хэрхэн хүрдэг вэ?

 

Нийтэлсэн огноо

2024.06.03

Хуванцрын Хаягдалгүй Дэлхий

Бидний уугаад хаясан ус, ундааны сав дахин боловсруулагддаг гэдгийг та мэдэх үү? “М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, урт хугацаандаа бүтээгдэхүүний савлагааг 100 хувь дахин боловсруулах зорилгоор “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлыг өрнүүлж байна.

Нийтэлсэн огноо

2023.11.21

Шинэ савлагаатай Bonaqua Bubble

Bonaqua bubble оргилуун ус шинэ савлагаатай боллоо. Таныг сэргээх амт “Bonaqua bubble” Bonaqua bubble оргилуун ус нь хүний биед шаардлагатай шингэний хэрэгцээг нөхөх бөгөөд бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, амны цангааг бүрэн тайлах бүтээгдэхүүн юм.

Нийтэлсэн огноо

2023.11.21

“iCoke хөтөлбөр”

“iCoke” хөтөлбөр нь “Шинэ он, Шинэ жил” болох гэж буйтай холбогдуулан онцгой урамшуулал бүхий iCoke “Santa” хөтөлбөрөөр эргэн ирлээ.   Энэхүү хөтөлбөр нь хэрэглэгч түмэндээ олон төрлийн бэлгээр азтан тодруулах онцгой урамшуулалт хөтөлбөр бөгөөд бөглөөн доторх кодыг хийж, хүрдээ эргүүлээд төрөл бүрийн бэлгийн эзэн болох боломжтой юм. Ингэхдээ өөрт байгаа онооны 15 оноо тутамд 1 […]