Буцах
ГАЙХАМШИГ БАЙДГИЙГ БАТЛАХ ТАВАН БАРИМТ
Нийтлэсэн огноо 04/24/2017

Амьдрал гэдэг гайхамшиг ирэхийг хүлээж байх зуур болж өнгөрдөг богинохон зүйл. Гэтэл гайхамшиг заримдаа маш энгийн зүйлд ч оршиж байдгийг бид тэр бүр анзаардаггүй.
Заримдаа бид өөрт юу байхгүйгээ үргэлж боддог атлаа юу байгаагаа ховорхон бодож, ухаардаг юм шиг санагддаг. Харин та өөртөө юу байгааг анзаарч, таныг ямар сайхан хүмүүс хүрээлж байгааг мэдэрч чадвал амьдрал гайхамшигтай байхын тулд заавал төгс төгөлдөр байх албагүй гэдгийг ойлгох болно. Маш энгийн бөгөөд товчоор илэрхийлбэл гайхамшиг гэдэг бол аз жаргал, сэтгэл ханамж юм. Энэ бол таныг тойрон хүрээлж байдаг, энгийн зүйлд ч оршиж байдаг, таныг инээмсэглүүлж, баярлуулж, сэтгэл ханамжтай байлгаж чаддаг тэдгээр зүйл юм. Тиймээс амьдралын хором мөч бүрийг эерэгээр харж, өөрт байгаа зүйлсдээ сэтгэл ханамжтай байснаар та амьдралдаа өдөр бүр гайхамшгийг бүтээж чадна гэсэн үг.
1. Танд юу сэтгэл ханамж өгдөг вэ?
Амьд байгалийн тоглох ер бусын найрал хөгжим, та сонс доо. Гадаа аль хэдийнээ хавар ирчихжээ. Та үүнийг харж, сонсож байна. Энэ бол гайхамшигтай.
2. Таныг юу жаргалтай болгодог вэ?
Өөрөө л хүсвэл бид өдөр бүрийг тэмдэглэлт өдөр шиг жаргалтай өнгөрөөх боломжтой. Шинэ он, шинэ сар, шинэ долоо хоног, шинэ өдөр, шинэ өглөө бүхэн бидэнд цоо шинэ бэлэг. Энэ бол гайхамшигтай.
Гагцхүү энэ бэлгийг хэрхэн тосож авах нь танаас л хамаарна. Хэрэв та уурлаж бухимдахдаа энэ богинохон амьдралынхаа цагаас үрж байгаагаа мэдэрч чадвал, амьдрал танд санал болгож байгаа олон гэнэтийн бэлэг, баяр хөөр, аз жаргалыг хажуугаараа өнгөрөөж байгаагаа ойлгох болно.
3. Таныг юу инээмсэглүүлдэг вэ?
Тархи ганцхан үйлдэлд хууртдаг юм гэнэ лээ. Амны хайрцгаа, уруулаа инээмсэглэж байгаа байрлалд оруулахад л аз жаргалын даавар ялгарч эхэлдэг байна. Тиймээс инээмээргүй байсан ч уруулаа инээмсэглэж байгаа мэт болгоход л тархи таныг аз жаргалтай байна гэж боддог аж. Тиймээс зүгээр л инээмсэглэ, өөрийгөө аз жаргалаар бялхаа. Энэ мэдрэмж чинь л гайхамшигтай юм шүү дээ. Энгийн нэг инээмсэглэл хүртэл хүнд цоо шинээр амьдрах итгэл найдварыг өгдгийг үргэлж сана.
4. Таныг юу баярлуулдаг вэ?
Хэн нэгнээс сонсох урмын үг, хэн нэгний хийсэн эерэг үйлдэл, халамж хайр, чамайг хайрладаг хэн нэгэн гээд таныг юу баярлуулдаг вэ. Энэ бүхэн өөрөө гайхамшигтай.
5. Таныг юу урамшуулдаг вэ?
Амьдрал бидэнд аз жаргалыг алгуурхнаар өгч дайлдаг. Тэр аз жаргал нь санаа нийлсэн найз нөхөд, гэр бүл, танд байгаа бүх зүйл. Эргэн дурсах сургамжтай, санан баясах мөчүүдтэй, гунигтай бас хөгжөөнтэй үеүд… Энэ бүхэн өөрөө гайхамшигтай.

Нийтэлсэн огноо
2025.03.21
М-Си-Эс Кока-Кола компани “Усны Элч” байгууллагаар шалгарлаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Цэнхэр алт үндэсний хоёрдугаар чуулганаар М-Си-Эс Кока-Кола компанид “УСНЫ ЭЛЧ” шагнал олголоо. Бид бүх үйл ажиллагаандаа 3R буюу Бууруулах, Дахин боловсруулах, Дахин ашиглах зарчмыг баримталдаг. Усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99 хувь цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн. Энэхүү […]

Нийтэлсэн огноо
2025.01.27
Хуванцар цуглуулалтын хэмжээ 56 хувьд хүрлээ
М-Си-Эс Кока-Кола компани 2024 оны байдлаар нийт борлуулсан бүтээгдэхүүнийхээ 56 хувьтай тэнцэхүйц хуванцрыг эргэн цуглууллаа. Энэ нь өмнөх оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм. Монгол улсад олон улсын стандартын дагуу ус, ундааны PET хуванцар сав дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэр 2021 онд ашиглалтад орсон бөгөөд ийнхүү цуглуулсан хуванцрыг тус үйлдвэрт дахин боловсруулж байгаа […]

Нийтэлсэн огноо
2024.09.03
VIO MILLENIA байгалийн эрдэст ус хэрэглэгч таны гарт хэрхэн хүрдэг вэ?

Нийтэлсэн огноо
2024.06.03
Хуванцрын Хаягдалгүй Дэлхий
Бидний уугаад хаясан ус, ундааны сав дахин боловсруулагддаг гэдгийг та мэдэх үү? “М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, урт хугацаандаа бүтээгдэхүүний савлагааг 100 хувь дахин боловсруулах зорилгоор “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлыг өрнүүлж байна.

Нийтэлсэн огноо
2023.11.21
Шинэ савлагаатай Bonaqua Bubble
Bonaqua bubble оргилуун ус шинэ савлагаатай боллоо. Таныг сэргээх амт “Bonaqua bubble” Bonaqua bubble оргилуун ус нь хүний биед шаардлагатай шингэний хэрэгцээг нөхөх бөгөөд бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, амны цангааг бүрэн тайлах бүтээгдэхүүн юм.

Нийтэлсэн огноо
2023.11.21
“iCoke хөтөлбөр”
“iCoke” хөтөлбөр нь “Шинэ он, Шинэ жил” болох гэж буйтай холбогдуулан онцгой урамшуулал бүхий iCoke “Santa” хөтөлбөрөөр эргэн ирлээ. Энэхүү хөтөлбөр нь хэрэглэгч түмэндээ олон төрлийн бэлгээр азтан тодруулах онцгой урамшуулалт хөтөлбөр бөгөөд бөглөөн доторх кодыг хийж, хүрдээ эргүүлээд төрөл бүрийн бэлгийн эзэн болох боломжтой юм. Ингэхдээ өөрт байгаа онооны 15 оноо тутамд 1 […]