Буцах
“Энтрепренер 2022”-оос М-Си-Эс Кока-Кола компани гурван төрлийн шагнал хүртлээ
Нийтлэсэн огноо 12/28/2022

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “ENTREPRENEUR-2022” арга хэмжээнээс М-Си-Эс Кока-Кола компани дараах гурван төрлийн шагнал хүртлээ.
Оны шилдэг 10 ААН-ийн нэг
Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер
Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер
Өнгөрч буй 2022 онд М-Си-Эс Кока-Кола компани 60 орчим төрлийн үйл ажиллагаанд ивээн тэтгэх, хамтран зохион байгуулах хэлбэрээр оролцсон байна.
Тухайлбал, спортын төрөлд “Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтийн арга хэмжээ, “Sprite 3×3” тэмцээн, “Jig Jug” цахим спортын наадам, “FIBA Asia Cup – 2025” Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт зэрэг тэмцээн, уралдааныг амжилттай зохион байгуулагдахад дэмжлэг үзүүлсэн юм.
Энэ жилээс эхлүүлсэн “Хог хаягдалгүй дэлхий” санаачилгын хүрээнд олон нийтийг хогоо ангилан хаяж, эх дэлхийгээ хайрлах үйлсэд уриалж буй билээ. Энэ хүрээнд “Playtime” амьд хөгжмийн наадмын 20 дахь жилд стратегийн түншээр хамтран ажиллаж, “Хуванцрын Хаягдалгүй Наадъя” уриалга дэвшүүлж Үндэсний их баяр наадмаар энэхүү нөлөөллийн ажлыг үргэлжлүүлсэн байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ БИЗНЕСИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛЖ САХАРЫН ХЭМЖЭЭГ ҮЕ ШАТТАЙГААР БУУРУУЛЖ БАЙНА
Хэрэглэгчдэд санал болгож буй илчлэг багатай ундааны сонголтыг нэмэгдүүлэхээр сахар бууруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. 2022 онд “Fanta Peach” буюу тоорын амттай ундааны гурван төрлийн савлагааны элсэн чихрийн агууламжийг бууруулсан. Ингэснээр нийт үйлдвэрлэн борлуулж буй бүтээгдэхүүний 51.6% нь илчлэггүй буюу бага илчлэгтэй болсон.
Байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд авч хэрэгжүүлж буй ажлуудтай холбоотой тоо баримт:
- Байгальд ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар 4800 орчим кг хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлсэн
- Усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөрийн дүнд сүүлийн 10 жилд усны хэрэглээг 30 хувиар бууруулсан
- Үйл ажиллагаанаас гарсан нийт хог хаягдлын 50 гаруй хувийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүлээлгэн өгсөн
- Үйлдвэрийн процессод ашигласан усыг цэвэршүүлэн, 11 мянган тн усыг зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтод зориулж, нэр бүхий таван байгууллагад үнэ төлбөргүй хэрэглүүлж байна.
Үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар “Тэрбум мод” усалж байна.

Нийтэлсэн огноо
2025.10.20
М-Си-Эс Кока-Кола компани 60,000 хүнд хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлыг танилцууллаа
М-Си-Эс Кока-Кола компани хуванцар дахин боловсруулалтын талаар мэдлэг, боловсрол олгох шинэ санаачилга бүхий “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төвийг энэ оны 6-р сараас ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хөдөлгөөн ихтэй 10 гаруй байршилд, 60,000 иргэнд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг танилцууллаа. “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төв […]

Нийтэлсэн огноо
2025.09.10
М-Си-Эс Кока-Кола компани Монгол улсын ууган их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МУИС болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа. Дэлхийн брэндийг Монголдоо уриатай “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Кока-Кола компанийн стандартын дагуу олон шинэ технологи, дэлхийн стандартуудыг нэвтрүүлж, эх орныхоо эдийн засаг, нийгэмд чухал хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн. Тиймээс […]

Нийтэлсэн огноо
2025.07.09
Байгальд ээлтэй “PLAYTIME” фестивалийг “М-Си-Эс Кока-Кола” компани дөрөв дэх жилдээ дэмжин оролцлоо
Азийн тэргүүлэх ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилготой “Playtime Festival 2025” наадам долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш Playtime хүрээлэнд зохион байгуулагдлаа. “М-Си-Эс Кока-Кола” компани “Playtime” хөгжмийн фестивалийн стратегийн буюу ногоон, тогтвортой хөгжлийг дэмжигч түншээр дөрөв дэх жилдээ оролцсон юм. “Earth. Music. Art. Love” уриатай энэ жилийн хөгжмийн […]

Нийтэлсэн огноо
2025.06.25
М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхдагч, дэвшилтэт технологид суурилсан шинэ үйлдвэр байгууллаа
М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр нь ус, эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хуванцар савны жинг 25 хувь хүртэл бууруулдаг зэргээрээ онцлог юм. Ийнхүү байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж, ус, ундааны үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн замналыг нэг шат ахиулж чадлаа. […]

Нийтэлсэн огноо
2025.06.16
М-Си-Эс группийн компаниуд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа
М-Си-Эс Групп нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байх зарчмыг баримталж, тогтвортой хөгжлийн зөв жишгийг ажилтнууддаа болон хамтран ажиллагсдадаа үлгэрлэж, хэрэгжүүлэхийг уриалж ирсэн. Энэ хүрээнд М-Си-Эс Группт ажилладаг ажилтан бүрээр дамжуулан хариуцлагатай хэрэглээг олон нийтэд дадал болгохоор зорьж, энэ зорилгодоо ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэхээр хог хаягдлыг ангилан цуглуулж, дахин боловсруулах, дахин ашиглах санаачилгуудыг хэрэгжүүлж байна. […]

Нийтэлсэн огноо
2025.05.14
“Recycling Academia” Монголд нээгдлээ
Хог хаягдлыг дахин боловсруулах талаар мэдлэг боловсролыг олон нийтэд түгээх, оролцогч талуудыг чадавхжуулах зорилготой “Recycling Academia” Монголд нээгдлээ. “Recycling Academia”-д сурагч, оюутан зэрэг бүхий л иргэдэд хуванцар дахин боловсруулах явцыг танилцуулж, хог хаягдлын менежменттэй холбоотой сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой юм. Энэхүү академийг “Хог хаягдалгүй Монгол” ТББ санаачилж, ус ундааны хуванцар сав […]