Буцах

“М-Си-Эс Кока-Кола” компани байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа

Нийтлэсэн огноо 01/12/2023

Featured image

“М-Си-Эс Кока-Кола” компани БШУЯ-ны санаачилгыг дэмжиж, 75 хүүхдийн хүчин чадалтай байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа. Манай нийт ажилтны 43 хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул цэцэрлэг байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж байна.

 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” компанийн дэргэдэх “Happy Kids” цэцэрлэгийн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг БЗД-ийн 62-р цэцэрлэг хариуцах бөгөөд ажлын онцлогийг харгалзан уртасгасан цагаар буюу 8-20 цаг хүртэл ажиллах таатай нөхцөл бүрдүүллээ. Мөн хүүхдүүдэд зориулан монгол бүжиг, баллет зэрэг гоо зүйн хичээлээс гадна оюуны хөгжлийг дэмжих сургалтын нэмэлт хөтөлбөр тусгаад байна.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани өөрийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажилдаа үр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлж буй юм.

 

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болох БЗД-ийн 10-р хорооны цэцэрлэгийн насны тодорхой тооны хүүхдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулах юм.

Нийтэлсэн огноо

2023.07.11

Хуванцрын Хаягдалгүй Наадъя

М-Си-Эс Кока-Кола компани, хуванцар дахин боловсруулах TML үйлдвэр “Хуванцрын Хаягдалгүй Наадъя” уриалгыг хоёр дахь жилдээ дэвшүүлж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд цугларсан 600 кг хуванцрыг амжилттай цуглууллаа.   Үндэсний их баяр наадмын үеэр олон мянган наадамчин хуран цугларч, төдий хэмжээний хуванцрын хаягдал үүсдэг билээ. Тиймээс наадамчин олныг “М-Си-Эс Кока-Кола” компанийн RECYCLE ME эко саванд хуванцрын […]

Нийтэлсэн огноо

2023.07.10

Тогтвортой хөгжлийг дэмжигч М-Си-Эс Кока Кола компани +Ногоон фестиваль

Дуу хөгжим сонирхогчдын нэгдэх орон зай, уулзах цэг болсоор ирсэн Playtime хөгжмийн наадам энэ жил “Green Playtime” хэмээх тодотголтой зохион байгуулагдаж буй. Тэгвэл уг наадамд М-Си-Эс Кока Кола компани тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах олон санаачилга, бодит ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү наадмаас цугларсан бүх хаягдал хуванцрыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ илэрхийлсэн юм. Үүний хүрээнд зохион […]

Нийтэлсэн огноо

2023.07.10

Хуванцрын Хаягдалгүй Плейтаймдъя

М-Си-Эс Кока-Кола компани энэ жил “Playtime 2023” хөгжмийн наадмын Тогтвортой хөгжлийг дэмжигч түншээр оролцлоо. Энэ хүрээнд бид хоёр дахь жилдээ хуванцар цуглуулсан ба хоёр өдрийн турш 120 кг хуванцар цуглуулж, дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэрт хүлээлгэн өглөө.   Мөн энэ үеэр rPET үзүүлэнгийн хэсэг ажиллуулж, ус ундааны хуванцар сав болон бөглөөг дахин боловсруулж бүтээсэн […]

Нийтэлсэн огноо

2023.06.05

ТУСГАЙ ОЛИМПИЙН БАГ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЛЭЭ

“М-Си-Эс Кока-Кола” компани “Берлин – 2023” Тусгай Олимпийн зуны наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.   Оюуны бэрхшээлтэй залуусыг спортоор дамжуулж эрүүл чийрэг болгох, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилготой Тусгай олимпийн наадмыг “М-Си-Эс Кока-Кола” компани тогтмол дэмжигч, найдвартай түнш бөгөөд дэлхийн Кока-Кола компанийн зүгээс Олон Улсын Тусгай Олимпийг сүүлийн 50 гаруй жил дэмжиж ирсэн […]

Нийтэлсэн огноо

2023.05.31

“OPEN THE MAGIC” ЗУНЫ УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

“М-Си-Эс Кока-Кола” компани жил бүр зуны улиралд хэрэглэгчдэдээ зориулж урамшуулалт хөтөлбөр зарладаг билээ. Энэ зуны урамшуулалт хөтөлбөр болох “OPEN THE MAGIC” нь: Ундаагаа уугаад, Бөглөөгөө шалгаад Шууд азтан болох боломжтой хөтөлбөр бөгөөд хэрэглэгч шар өнгийн бөглөөтэй бүтээгдэхүүн худалдан авч, ундааны бөглөөн дотор талыг шалгаад ХонгКонг аялах эрхийн эзэн болох юм. Тус хөтөлбөр нь 3 сарын […]

Нийтэлсэн огноо

2023.05.27

Үндэсний үйлдвэрлэгчид “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал хөдөлгөөний “Баялаг бүтээгч-Business tour” аяллын хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон үндэсний 50 гаруй үйлдвэрлэгчид М-Си-Эс Кока-Кола компанийн үйл ажиллагаатай танилцлаа.   Бид үндэсний үйлдвэрлэгчдэдээ дэлхийн Кока-Кола компанийн хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын чиглэлд баримталдаг чанар стандарт төдийгүй байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд […]