Кока-Кола ундаа анх хэдэн онд зохион бүтээгдсэнийг та мэдэх үү?

1886 онд доктор Жон Пембертон анх Кока-Кола ундааны найрлагыг зохиож хоолны газруудаар зарж эхэлжээ. Тухайн үеийн Кока-Кола ундаа нь өтгөн ханд байсан учир оргилуун усаар шингэлж уудаг байсан бөгөөд “Амттай бас сэтгэл сэргээх” үйлчилгээтэй энэхүү оргилуун ундааг амссан хүн бүр онц сайн үнэлгээ өгсөн гэдэг.