Кока-Кола ундааны нэрийг хэн бодож олсныг та мэдэх үү?

1886 онд Кока-Кола ундааг бүтээсэн Жон Пэмбэртоны нягтлан бодогч Фрэнк Робинсон гэгч эр ундаанд Кока-Кола гэдэг нэрийг бодож олсон төдийгүй гайхамшигт бичилтийг нь өөрийн гараар бүтээсэн юм.

 

Кока-Кола логоны хоёр “Си” үсгийг тодруулах нь бүтээгдэхүүнийг зах зээлд таниулахад амжилт олно гэж бодсон түүний бодол зөв байсан бөгөөд өнөөдрийг хүртэл 129 жилийн турш яг тэр үеийн бичилтээрээ олон нийтэд танигдсаар байна.