Product quality and safety performance
Back
“
Чанар, стандарт гэх ойлголт бүтээгдэхүүнд яригдахаас гадна үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх бүхий л үйл ажиллагааны тогтолцоо зүй зохистой явагдаж байгаа эсэхийг хянадаг иж бүрэн цогц арга хэмжээг өөртөө багтаасан маш өргөн ойлголт билээ.
Гэр бүлийн “нууц”
Нарийн шаардлага, өндөр хариуцлага
“М-Си-Эс Кока-Кола” компанийн чанар, хүнсний аюулгүй байдлын бодлого
“
Манай компани 2009 оноос хойш Олон улсын чанарын менежментийн тогтолцоонуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн бөгөөд жил бүр магадлан шалгалтуудад орж, итгэмжлэгддэг юм. Олон улсын чанарын менежментийн тогтолцоонуудад:
ISO 9001
Чанарын удирдлагын тогтолцоо
Энэхүү стандарт нь хэрэглэгчийн таашаалд 100% нийцсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд зайлшгүй шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шаардлага болгон тусгасан стандарт юм. Түүхий эд туслах материалыг хүлээн авахаас эхлэн үйлдвэрлэлийн бүх шатыг хянаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг энэхүү стандарт баталгаажуулдаг.
FSSC 22000
Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо
Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр хямд, аюулгүй, чанартай хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. Энэхүү хэрэгцээг хүнсний үйлдвэрлэлийн найдвартай баталгаа болох “FSSC 22000” гэх стандарт хангадаг. Уг стандарт нь Хүнсний аюулгүй байдлын (GFSI – Global Food Safety Initiative) байгууллагаас батлагдсан бөгөөд Европт хүнсний томоохон сүлжээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд заавал нэвтрүүлсэн байхыг шаарддаг. FSSC 22000 v4 Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо нь ISO 22000 ба PAS 220 гэсэн стандартууд дээр суурилдаг байна.
MNS ISO IEC 17025
Сорилт, шалгалт, тохируулгын лабораторид тавигдах шаардлага
Сорилтын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага. Энэ стандартыг хэрэгжүүлж гэрчилгээ авснаар тухайн лаборатори нь ур чадварын хувьд улсын хэмжээнд итгэмжлэгддэг. Сорилтыг үнэн гүйцэтгэж, хэрэглэгчийн болон улсын стандартын шаардлагад тохирсон чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг хянан баталгаажууж харуулдаг бөгөөд шинжилгээний үр дүнг төрийн хяналт шалгалтын болон хувийн хэвшлийн байгууллагууд бүгд хүлээн зөвшөөрдөг.
Лабораторын ур чадварын хөтөлбөр
Бэлэн бүтээгдэхүүн
Монгол Улсын дотоодын хяналт
Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос жилд 2 удаа нян судлал болон химийн шинжилгээ хийж гүйцэтгэн, химич микробиологич нарын ур чадварыг шалгадаг. Хими, микробиологийн иж бүрэн лаборатори нь ISO/IEC 17025:2018 (MNS ISO/IEC 17025:2007) стандартын дагуу итгэмжлэгдэж, үйл ажиллагаагаа баталгаажуулсан.
– Бэлэн бүтээгдэхүүний чанарыг 30 минут тутамд
– Технологийн хэсгүүдийг 4 цаг тутамд
– Түүхий эд, туслах материал, сав баглаа боодлын нийлүүлэлт бүрт хяналт шинжилгээ хийж, Кока-Кола Компанийн болон Монгол Улсад мөрдөгддөг стандарт үзүүлэлтүүдээр баталгаажуулдаг.
“М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэрийн дотоод хяналтын лаборатори нь Монгол Улсын “Стандарт хэмжил зүйн газар”-аас 5 удаа магадлан итгэмжлэгдэж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Хөндлөнгийн хяналт
Түүхий эд материал
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдах бүхий л боловсруулалтын усыг ХБНГУ болон БНХАУ-ын Шанхай хот дахь SGS лаборатори, нүүрсхүчлийн хийг БНХАУ-ын Далиан хотын Gas Quality supervision & Inspection Center for chemical industry лабораториудад тус тус шинжилгээнд хамруулж, чанарыг баталгаажуулдаг билээ.
Бэлэн бүтээгдэхүүний чанарыг 30 минут тутамд
Монгол Улсын 21 аймагт бүтээгдэхүүнээ борлуулдаг.
Монгол Улс даяар 21 брэндийн 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалан борлуулдаг.
Бид хэрэглэгчдэд 47 өөр төрлийн амтнаас сонголт хийх боломж олгодог.
Хөндлөнгийн хяналт