Diversity and equal access
Back
“
Олон талт, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь компанийн өсөлт хөгжлийн гол цөм болдог төдийгүй бидний амжилтад чухал үүрэгтэй билээ.
01
Бид хамтрагч байгууллагуудын олон талт, тэгш оролцоог эрхэмлэн ажилладаг. Тиймээс аливаа үйл ажиллагаанд тэгш боломж олгохыг эрмэлзэж, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчинэ.
02
Бид үл хүндэтгэсэн зохисгүй харилцаа, шударга бус харилцааг үл тэвчинэ.
03
Бид арьс өнгө, хүйс, нийгмийн гарал, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн үзэл бодол болон бусад аливаа ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид ажилладаг.
04
Бид илүү сайн сайхан ирээдүйн төлөө олон талт байдлыг сурталчлан таниулж, манлайлан ажиллах болно.
Манайд Халх, Буриад, Казак, Дөрвөд гэх мэт олон ястан үндэстнүүд ажилладаг.
Ямар шашин шүтдэг байхаас үл хамааран ажиллах боломжтой.
Манайд GEN Z-GEN X,Y гэх мэт үе үеийн төлөөллүүд ажилладаг.
Төрөл бүрийн манлайллын зөвлөл
Бид өөрсдийн сонирхлын дагуу сайн дурын байгууллагуудад хамрагддаг бөгөөд “Эмэгтэйчүүдийн манлайллын зөвлөл” нь эмэгтэйчүүдийн авьяас чадварыг нэмэгдүүлэх, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор ажилладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд
Манай компани ажилтнуудын эрх тэгш оролцоог хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олгодог билээ. Бид өнөөдрийн байдлаар харааны болон сонсголын бэрхшээлтэй мөн бусад бэрхшээлтэй 32 хүнийг ажлын байраар хангаж байна.
Сонсголын бэрхшээлтэй хамгийн удаан ажиллаж байгаа хүн нь 15 жил ажиллаж байгаа.
Эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох тэгш эрхийг хангах зорилгоор зөвлөл байгуулсан.
“Компанийн Удирдах түвшний ажилтнуудын (Өргөтгөсөн менежментийн багийн) 43 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ингэснээрээ компанийн шийдвэр гаргалтад эмэгтэйчүүд эрх тэгш оролцоотой байдаг.”