Back

 

Үйлдвэртэй танилцах хөтөлбөр

Үйлдвэртэй танилцах аялал нь “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, хэрэглэгчдийг бүтээгдэхүүний талаарх зөв мэдээллээр хангах, шимтэн уух дуртай бүтээгдэхүүн нь хэрхэн үйлдвэрлэгдэн тэдний гар дээр очдогийг өөрсдийн нүдээр харах боломжийг олгохоос гадна, өөрийн компанийн байгаль орчинд чиглэн хийж буй үйл ажиллагаагаар дамжуулан өсвөр насны хүүхдүүдийн экологийн боловсролыг дэмжих зорилготой хөтөлбөр билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд жилд дунджаар 10000 гаруй аялагчид “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйлдвэрийн байранд зочилж байна. Үйлдвэртэй танилцах аялал нь нэг цагийн хугацаатайгаар дараах хөтөлбөрийн дагуу явагдана.
Үйлдвэртэй танилцах аялал хариуцсан ажилтан зочдыг хүлээн авч, зааварчилгаа өгнө.

01

Үйлдвэрийн байр луу нэвтэрнэ.

02

Оффисын хоёр давхраас бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дамжлагатай танилцана.

03

Дэлхийн №1 брэнд КОКА-КОЛА-гийн агуу амжилтад хүрсэн гайхамшигт үзмэр бүхий түүхийн музейтэй танилцана.

04

“Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 13-аас дээш насны, 20-45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олныг долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 10:00 цаг болон 14:00 цагуудад хуваарийн дагуу үйлдвэртэй танилцах аялалд урьж байна.”