Banner

Donations and Sponsorships

Back

 

Байгальд ээлтэй хогны уут

Байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд байгальд хоргүй, хөрсөнд амархан уусч шингэдэг “Biodegradable” хогны уутыг Монгол улсад анх удаагаа хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү уутыг 2009 оноос эхлэн жил бүр байгалийн үзэсгэлэнт газар Хан-Хэнтий, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудад аялж буй гадаад, дотоодын жуулчдад үнэ төлбөргүй түгээж байна.

Sample 1
 

Ажилтанд чиглэсэн тусламж

“М-Си-Эс Кока-Кола” компани ажилтныхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулж, 7 хүүхэд эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж буй залуу гэр бүл, худалдааны төлөөлөгч Х.Базаррагчаад хамт 3 өрөө байр бэлэглэв.

Sample 1
 

Цар тахлын үеийн хандив, тусламж

  • Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн төвд Коронавируст цар тахалтай холбоотойгоор 10 сая төгрөгийн үнэ бүхий Амьсгалын төхөөрөмж хандивлав.
  • Коронавируст цар тахлын үед ажиллаж буй ОБЕГ НОК, УОК ЭМЯ зэрэг газруудад 100 сая орчим төгрөгийн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлэв.
  • Хөл хорионы үед олон нийтэд зориулан 8 телевизийн хамтран бүтээсэн “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэв.
Sample 1
 

Хүүхдэд чиглэсэн хандив, тусламж

  • Хүүхдийн баяр, Шинэ жилийн баярыг тохиолдуулан Бадамлянхуа, Энэрэл, Нарны хүүхдүүд асрамжийн газруудад бүтээгдэхүүн хандивлав.
  • Дархан, Эрдэнэтэд байрлах асрамжийн газруудад 139 хүүхдийн баярын бэлэг өгөв.
  • Бадамлянхуа асрамжийн газрын хандив цуглуулах үйл ажиллагаанд бүтээгдэхүүн хандивлав.
Sample 1
 

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, ивээн тэтгэлэг

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод өдөрлөг”-ийг бүтээгдэхүүнээр ивээн тэтгэж, тарих модыг үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар услав.
  • ДАЯС буюу Дахивар авах явуулын станц өдөрлөгийн үеэр Сууц Өмчлөгчдийн Холбоод дунд хуванцар цуглуулах уралдаан зарлаж, хамгийн их хуванцрыг шалгуурын дагуу зөв ангилж, цуглуулсан СӨХ-д мөнгөн шагнал олгосон билээ.
Sample 1