Та өөрийн хэрэглэх бүтээгдэхүүний сахарын хэмжээг хэрхэн тооцоолдог вэ?
Хүний амьдралын хэмнэл өөрчлөгдөхийн хэрээр бид бүхэн хоол хүнсээрээ дамжуулан авч буй чихэр, илчлэгийн хэмжээг зөв тооцоолж хэрэглээгээ илүү ухаалгаар зохицуулах шаардлага үүсэж байна.
Тиймээс найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч өөрсдийн хэрэглээгээ тооцох нь чухал юм. Бид бүхэн сахарын зохистой хэрэглээг хэрхэн тооцох, аль эх сурвалжаас мэдээлэл авах тухай зөвлөмж бэлдсэнээ хүргэж байна.
Хамгийн эхэнд бид бүхэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөгөөг харах хэрэгтэй. ДЭМБ-аас хүүхэд болон насанд хүрэгчдэд илчлэгийн хоногийн хэрэгцээнийхээ арваас ихгүй хувийг сахараас авахыг зөвлөдөг байна.
Тэгвэл Монгол хүний илчлэгийн хоногийн хэрэгцээг хэрхэн тооцох талаар авч үзье. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтад жишсэн дундаж хүний илчлэг, шимт бодисын хоногийн зөвлөмж хэмжээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг тогтоожээ.
Дээрх зөвлөмжийн дагуу Монгол хүний жишсэн дундаж илчлэгийн хэмжээний 10% буюу ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу өдрийн илчлэгийнхээ 10% хүртэлх хэмжээгээр сахар хэрэглэнэ гэвэл та өдөрт сахараас 240 ккал авч болох юм.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нэг жижиг цайны халбага сахар нь 4 грам буюу 16 ккал болдог байна.
Дээрх зөвлөмжүүдийн хүрээнд та бүхэн өөрийн хэрэглэж буй хүнснийхээ өдрийн илчлэг болоод сахарын хэмжээг зөв тооцоолж хэрэглэх нь чухал.
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ шошгон дээрх мэдээллийг нягтлан өөрт тохирсон илчлэгийн агууламжтай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.