Илчлэгийн хэмжээг хэрхэн тооцоолдог вэ?
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүний шошгон дээр маш их мэдээлэл агуулагддаг боловч ихэнх хүмүүс анзаарахгүй өнгөрдөг. Тиймээс бид та бүхэнд зориулан шошгоны мэдээллийг хэрхэн зөв унших талаар шинэчлэгдсэн Sprite брэндийн шошгыг жишээ болгон тайлбар зөвлөгөө бэлтгэлээ.
Илчлэгийн талаарх мэдээлэл:
Шошгоны урд хэсэгт 100 мл-т агуулагдах илчлэгийн хэмжээг харуулдаг. Sprite бүтээгдэхүүний 100 мл тутамд 20 ккал буюу Монгол хүний илчлэгийн хоногийн хэрэгцээний ердөө 1%-ийг агуулсан юм. Өөрөөр хэлбэл та 500 мл савлагаатай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд 100 ккал буюу илчлэгийн хоногийн хэрэгцээний 4%-ийг энэхүү бүтээгдэхүүнээс авах юм.
Монгол хүний жишсэн дундаж илчлэгийн хэрэгцээ хоногт 2400 ккал байдаг байна. (Эрх зүйн нэгдсэн мэдээллийн систем)
Харин шошгоны хойд хэсэгт байрлах (MSN 0687-3-2015) гэдэг нь хийжүүлсэн ундааны Монгол Улсын үндэсний стандартын дагуу үйлдвэрлэсэн гэдгийг илтгэнэ. Уг стандарттай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу.
Орц найрлага:
Бүтээгдэхүүний орц найрлагыг жин буурах дарааллаар буюу ихээс нь бага руу жагсааж бичдэг. Sprite брэндийн шошгоны хойд хэсэгт байрлах найрлагын хэсгийг харвал: ус, сахар, хийжүүлэгч, хүчиллэг зохицуулагч, нөөшлөгч, чихэрлэг амт оруулагч болон амт үнэр оруулагчид гэсэн дарааллаар бичигдсэн байна.
Дээрх мэдээллээс харахад 500мл Sprite бүтээгдэхүүний 95% буюу 475 мл нь ус, 25 мл нь нүүрс ус юм. Үлдсэн 5%-ийг дотор нь задалбал: 100ккал илчлэг, 24.5 мл нүүрс ус, 24.5 гр сахар, 0 гр уураг, 0 гр өөх тос болон 85 мг натри ордог байна.
Иймээс та Sprite ундааг уухдаа тааламжтайгаар цангаагаа тайлан шингэний хэрэгцээгээ нөхөх боломжтой.
Савалгаа:
М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн зүгээс та бүхэнд бүтээгдэхүүний олон төрлийн савлагааг санал болгодог бөгөөд та өөрийн илчлэгийн хэрэгцээнд тохирох савлагааг сонгож хэрэглээрэй.
Мөн бид илчлэгтэй Sprite-ийн хажуугаар илчлэггүйг мөн үйлдвэрлэдэг. Тэнцвэртэй хэрэглээг хангахын тулд сонгосон бүтээгдэхүүнийхээ илчлэгийн хэмжээг тооцоолж хэрэглээрэй.
Байгаль орчин:
Дашрамд дурдахад Sprite брэнд савлагааны ногоон өнгөө тунгалаг болгосноор хуванцрыг дахин боловсруулах процесст үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Өнгө төрхөө өөрчилсөн ч бидний уух дуртай Sprite ундааны амт өөрчлөгдөөгүй яг л анхных шигээ нимбэгний час хийсэн амтыг танд мэдрүүлсээр байна