БОНЗ-ын журам

Манай БОНЗ-ын бодлого

Бид бизнесээ хариуцлагатай, урт хугацааны хэтийн төлөвтэйгээр эрхлэхийг зорьдог.

Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) бодлого нь байгаль орчин, ажилтан, оролцогч талуудаа хэрхэн хамгаалж, бизнесээ шударга, ил тод явуулахыг тодорхойлдог. БОНЗ нь Байгаль орчин, Нийгэм, Засаглал гэсэн гурван чиглэлийн товчлол юм.

Байгаль орчин

Бидний үйл ажиллагаа байгаль орчинд ямар нөлөө үзүүлж байна вэ? Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, хог хаягдал, ус зэрэг байгаль орчны асуудлуудад бид хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байна вэ?

Нийгэм

Бидний үйл ажиллагаа ажилтан, хэрэглэгч, орон нутгийн иргэд болон бусад хүмүүст хэрхэн нөлөөлж байна вэ? Мөн хүний эрхийг хүндэтгэж, хүн бүрт тэгш, шударга хандаж чадаж байна уу?

Засаглал

Бид үйл ажиллагаандаа шударга, ил тод байж, гаргасан шийдвэр, үйлдэлдээ хэрхэн хариуцлага хүлээж байна вэ?

Бидний баримтлах зарчим

  1. Хууль тогтоомжийг чанд мөрдөнө.
  2. Ил тод, хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлнэ.
  3. Ёс зүй, шударга байдлыг эрхэмлэнэ.
  4. Байгаль орчныг хамгаалж, нөөцийг үр ашигтай ашиглана.
  5. Хүний эрхийг хүндэтгэж, ажлын байрны аюулгүй байдлыг хангана.
  6. Бидний үйл ажиллагаанд хамаарах талуудтай идэвхтэй хамтран ажиллана.
  7. Тойрог эдийн засгийн зарчмыг нэвтрүүлнэ, өөрөөр хэлбэл материалыг аль болох дахин ашиглаж, дахин боловсруулна.
  8. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, түүнд дасан зохицох арга хэмжээ авна.
  9. Зэвсэг, согтууруулах ундаа, тамхи, мөрийтэй тоглоом, олборлох салбарын бизнес эрхлэхгүй, үйл ажиллагаанд оролцохгүй.

Байгаль орчин, нийгэм, засаглал

  • Үйлдвэрлэлд ашиглагдах ус, эрчим хүч, түүхий эдийн хэрэглээг оновчтой төлөвлөж, үр ашигтай ашиглана.
  • Хүнсний хаягдал, сав баглаа боодлын хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Байгаль орчны холбогдох хууль тогтоомж, стандарт, зөвшөөрлийн шаардлагыг чанд мөрдөнө.
  • Байгаль орчны эрсдэлийг тогтмол үнэлж, осол, алдагдлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө хэрэгжүүлнэ.

  • Компани нь нийт ажилтны хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд хүний эрх, хөдөлмөрийн шударга нөхцөлийг хангана.
  • Бүх шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдөнө.
  • Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ёс зүйн сургалтыг тогтмол зохион байгуулна.
  • Хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хүнсний аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлнэ.
  • Олон нийтэд эерэг нөлөө үзүүлэх нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  • Ёс зүйтэй шударга бизнес
  • Тогтвортой нийлүүлэлтийн гинжин хэлхээ
  • Ил тод, нээлттэй засаглалтай байх
  • БОНЗ-ын эрсдэл