Алсын хараа, үнэт зүйлс

Алсын хараа, үнэт зүйлс

Хэтийн зорилго, эрхэм зорилт, чанарын үзэл баримтлал

Хэтийн зорилго:

Хэрэглэгч, харилцагчидаа дээдэлдэг, Монголдоо хамгийн ихээр шимтэн уудаг ундааг үйлдвэрлэгч, борлуулагч, зах зээлд нэвтрүүлэгч тэргүүний компани болохыг эрмэлзэнэ.

 

Эрхэм зорилт:

- Кока-Кола компанийн уламжлал, стандартыг Монголдоо тууштай баримтлан, дээд зэргийн чанар, баталгаатай ундааг үйлдвэрлэнэ.

- Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохын тулд боломжын үнээр “хүссэн цагт нь гарын дор” байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.

- Бид харилцагчидаа дээдэлсэн, үйлчилгээгээрээ дэлхийн жишигт хүрэхүйц Монголын тэргүүний компани болно.

- Удирдлагын шударга зарчмыг мөрдлөгө болгон, ажиллагсадынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, тэднийг эрүүл, найрсаг, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангана.

- Хувь эзэмшигчидийнхээ хүлээж буй ногдол ашгийг олж хуваарилна.

 

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн чанар, хүнсий аюулгүй байдлын бодлого

Дэлхий дахинд бидний үйлдвэрлэн түгээж буй бүтээгдэхүүнийг хамгийн өндөр чанартай, амны цангаа тайлан сэргээгч бүтээгдэхүүн гэж итгэдэг. Чанар бол бидний хийж буй бүхий л үйлдэлд шингэж байдаг. Кока-Колагийн системд ажиллаж буй хүн бүхэн энэ их итгэлийг зүтгэлээр хариулж, үнэхээр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж чаддаг. Бидний амжилтын үндэс бол ЧАНАР юм.

Бид энэхүү алтан дүрмийг өвлөж авсан, цаашид ч ХААНА Ч НАЙДВАРТАЙ, ТӨГС БҮТЭЭГДЭХҮҮН-ийг өвлүүлэн ажиллах болно.

 

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар баримтлах бодлого

Бид бүхий л үйл ажиллагаандаа Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, Кока-Кола компанийн аюулгүй ажиллагааны шаардлагууд болон М-Си-Эс группын хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлогыг мөрдөн хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
Дээрхи бодлогыг хэрэгжүүлэхэд дараах зарчмуудыг баримтална.
-        Компанийн удирдлага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэлтүүд  байнга сайжирч байхад анхаарч, нөөц бололцоогоор хангана.
-        Ил тод, нээлттэй, үл буруутгах зарчмыг баримтална.
-        “Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрх”- ийг ажилтанд олгоно.
-        Ажилтан нэг бүр өөрийн аюулгүй байдалд анхаарч, бусдыгаа зөв дадалд уриалан, үйлдвэрийн осол зөрчил гаргалгүй ажиллахыг зорино.

 

М-СИ-ЭС КОКА-КОЛА компанийн байгаль орчны талаар баримтлах бодлого

“Монгол Улсын байгаль орчны талаарх бүхий л хууль дүрэм, журам, Кока-Кола Компанийн байгаль орчны шаардлагуудыг мөрдлөгө болгон өөрсдийн байгаа орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахад анхаарч ажиллана”.

 

 

Шагнал

2003 он

Хэрэглэгчдийн найдвартай түнш, 2003

2004 он

Хэрэглэгчийг Хаанд өргөмжилсөн хамт олон, 2004

2004 он

Үндэсний тохирлын тэмдэг, 2004

2004 он

Монгол улсад EAN/UCC системийг нэвтрүүлэх, зураасан код хэрэглэх үйл ажиллагааг дэмжиж зураасан кодны “Монгол улсын анхны хэрэглэгч” өргөмжлөл – 2004 он 

2005 он

Хамаг монголын ард олны саналаар салбарынхаа /Ус, Ундааны үйлдвэрлэл/ 2005 оны Топ 3-ын нэгээр тодорсон тул "Mongolian Top" -оор өргөмжлөв – 2005 он

2005 он

Найдвартай татвар төлөгч - 2005 он

2006 он

Тэргүүний байгууллага - 2006 он

2006 он

Найдвартай татвар төлөгч - 2006 он

2006

Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр - 2006 он

2007

Найдвартай татвар төлөгч - 2007 он

2007

Боловсролыг ивээн тэтгэгч (Хүндэт өргөмжлөл) – 2007 он

2007

Найдвартай татвар төлөгч - 2007 он

2008

Нийгмийн даатгалын итгэлтэй түнш – 2008 он

2009

Entrepreneur-2009 - Онцлох аж ахуйн нэгж

2010

Кока Кола компанийн ерөнхийлөгч асан Роберт Вүүд Рафф-ын нэрэмжит “ВҮҮД РАФФ” цом - 2010 он

2010

Шилдэг ундаа (Жүржийн талст) - “Намрын ногоон өдрүүд 2010”

2010

Дэлхийн брэндийг эх орондоо үйлдвэрлэгч онцлох байгууллага-“Улаанбаатар түншлэл 2010”

2013

Нийслэлийн засаг даргын тамгын газар-Нийслэлийн хүүхдэд ээлтэй шилдэг байгууллага

2013

Баянзүрх дүүрэг засаг даргын тамгын газар-Ахмадад ээлтэй байгууллага

2013

Монгол улсын хүнсчдийн холбоо-Аюулгүй Баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг аж ахуй нэгж

2014

Татварын Ерөнхий Газар-Шилдэг татвар төлөгч

2014

Татварын Ерөнхий Газар-Хөх дэвтэр

2014

Эрүүл мэндийн яам-"Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч байгууллага"

2014

Цэцэн ухааны хүч сан-Сайн үйлсийн эзэн

2015

Үндэсний Чанарын Шагнал

2016

Монгол Улсын "ТОП-100  аж ахуйн нэгж"

2016

Оны онцлох аж ахуй нэгж, Цэвэр үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч "Greenpreneur"

2017

БОАЖ яамны талархал

2017

"Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч"

2017

Монгол Улсын "ТОП-100 аж ахуйн нэгж"

2017

Оны онцлох аж ахуй нэгж

2017

Мөнгөн Меркури цом

2018

Монгол Улсын "ТОП-100 аж ахуй нэгж" - 2018   

Түүх

 2001 оны 9 сарын 21

2001 оны 9 сарын 21

М-Си-Эс Групп Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх, борлуулах албан ёсны онцгой эрхийг авав.

2002 оны 6 сарын 24

2002 оны 6 сарын 24

Кока-Кола, Спрайт, Фанта брэндийн ундаануудыг  250 мл-ийн хэмжээ бүхий шилэн лонхонд савлах, өндөр хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулж, дэлхийн 200 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Кока-Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн нь болов.  

2003 оны 5 сарын 21

2003 оны 5 сарын 21

Шилэнд лонхонд савласан ундааны ШИНЭ ҮНЭ-ийн “150” маркетингийн цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэв.

2004 оны 6 сарын 24

2004 оны 6 сарын 24

Ундааг шилэн лонхонд савлах үйлдвэрлэлийн шугамыг өргөтгөн,  хуванцар саванд савлах шугамыг ашиглалтанд оруулснаар 500мл-ийн Хүслийн, 1.25л-ийн Бидний, 2л-ийн Түмний ундаанууд хэрэглэгчдийн гар  дээр очив.

2004 оны 11 сарын 15

2004 оны 11 сарын 15

Бонакуа цэвэр усыг Монгол Улсдаа үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэв.

2006 оны 3 сарын 20

2006 оны 3 сарын 20

Минут Майд шүүсийг Монголын зах зээлд худалдаалж Жүржийн талст хэмээн нэршүүлж, хэрэглэгчдийн дуртай шүүс болголоо.

2006 оны 6 сарын 24

2006 оны 6 сарын 24

М-Си-Эс Кока-Кола компани 5 жилийн ойгоороо 5.000.000 ширхэг ундаа борлуулсан амжилт үзүүлэв.

2007 оны 09 сарын 01

2007 оны 09 сарын 01

“М-Си-Эс Кока-Кола” ХХК  “On & Off Production” болон “Yamaha Total Music”-тай хамтран амьд хөгжмийн “Coke’n Beat” наадмыг анхны удаа зохион байгуулав. Уг наадамд “Булсара” хамтлаг түрүүлж Азийн “Asian Beat” наадамд оролцох эрхийг авсан юм.

2007 оны 11 сарын 01

2007 оны 11 сарын 01

М-Си-Эс Кока-Кола ХХК шинэ бvтээгдэхvvн болох лаазан савлагаа бүхий Кока-Кола Зеро  ундааг Монголын зах зээлд нэвтрүүлж эхлэв.

2008 оны 12 сарын 16

2008 оны 12 сарын 16

“Нимбэгний амттай цай – Нестеа” цайг шинээр монголын зах зээлд нэвтрүүлж эхлэв.

2009 оны 02 сарын 14

2009 оны 02 сарын 14

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хамт олон 2009 онд гаргасан амжилт, бүтээгдэхүүн, үйлчигээний нэр төрөл, чанарын үзүүлэлтүүд, менежментийн ур чадвар зэргээрээ шалгаран бүсийнхээ бусад үйлдвэрлэгчдийн хамтаар Кока-Кола компанийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Woodruff Cup" буюу ерөнхийлөгчийн цомыг гардан авлаа.

2009 оны 07 сарын 01

2009 оны 07 сарын 01

М-Си-Эс Кока-Кола ХХК нь ундаа, ус, жүүс, цайг  үйлдвэрлэж, савлах шугам бүхий 11400 кв.м талбайтай шинэ үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулж, нээлтээ хийв.

2010 он

2010 он

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны “ISO 22000:2005 стандартыг олон улсын түвшинд хэрэгжүүлж, олон улсын ISO баталгаажуулалтын  эрх бүхий Эс Жи Эс аудитын байгууллагаас гэрчилгээг батламжлан авлаа.

2010 оны 03 сарын 27

2010 оны 03 сарын 27

“Эерэгээр Амьдарцгаая” уриан дор бид ажиллаж, амьдрах хэв маягаа өөрчлөх замаар эх дэлхийдээ ээлтэй байж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэхийг уриалсан “Эх Дэлхийн Цаг ” аянд нэгдэв.

2010 оны 11 сарын 09

2010 оны 11 сарын 09

Чанарын удирдлагын тогтолцооны “ISO 9001:2008” стандартыг олон улсын түвшинд хэрэгжүүлж, олон улсын ISO баталгаажуулалтын  эрх бүхий Эс Жи Эс аудитын байгууллагаас гэрчилгээг батламжлан авлаа.

2012 оны 6 сарын 24

2012 оны 6 сарын 24

Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өсөж хөгжих таатай орчин бүрдүүлэх зориулалт бүхий "Аз Жаргалын Төв"-ийн үүд хаалгыг нээв.

2012 оны 7 сар

2012 оны 7 сар

Бүх насны хүмүүст зориулсан уламжлалт цайны соёлын дэвшилтэт алхам болсон FUZE TEA-ыг зах зээлд танилцуулав.

2013 оны 01 сарын 03

2013 оны 01 сарын 03

“Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны “ISO 18001:2007 болон “Байгаль орчны удирдлагын тогтолцооны “ISO 14001:2004 стандартыг олон улсын түвшинд хэрэгжүүлж, олон улсын ISO баталгаажуулалтын  эрх бүхий Эс Жи Эс аудитын байгууллагаас гэрчилгээг батламжлан авлаа.

2013 оны 6 сар

2013 оны 6 сар

Залуусын сонголт болсон зөгийн бал, лийрийн амттай PUNCH брэндийг зах зээлд танилцуулав.

2014 оны 01 сар

2014 оны 01 сар

Нэг дор 1.1-.1.2 сая авдар ундаа хадгалах хүчин чадалтай 15 840 кв.м талбай бүхий Улаанбаатар хотын хамгийн том бэлэн бүтээгдэхүүний агуулахыг ашиглалтад оруулав.

2014 оны 06 сарын 24

2014 оны 06 сарын 24

Оргилуун  ундаа, савласан ус үйлдвэрлэх зориулалт бүхий 4 дүгээр шугамыг ашиглалтад оруулж үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэв.

2015 оны 6 сарын 5

2015 оны 6 сарын 5

М-Си-Эс Кока-Кола ХХК Хүнс Үйлдвэрлэгч дундаас АНХ УДАА 2 сая хм долларын хөрөнгө оруулалт бүхий Үйлдвэрийн Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн замыг цэвэрлэх болон ногоон байгууламжийг услахад ашиглаж эхлэв.

2016 оны 7 сарын 5

2016 оны 7 сарын 5

15 жилийнхээ ойн хүрээнд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй болон эмнэлгийн үйлчилгээ авч буй хүмүүст зориулан "Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн"-г бүрэн тохижуулав.

2016 оны 9 сарын 5

2016 оны 9 сарын 5

Аз жаргалын төв маань хүүхэд залуустаа илүү ойртож, шинэчлэгдэн дахин үүд хаалгаа нээв.

Back To Top