Banner

Байгаль, нийгэм, компанийн засаглал

Буцах

 

"Хуванцрын Хаягдалгүй Дэлхий" кампанит ажил

“Кока-Кола” компани дэлхийн 200 гаруй оронд нэгэн нэрийн дор үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцүү хэмжээний хуванцар савыг дахин боловсруулахад анхаарах тухай санаачилгыг 2018 оноос хойш дэвшүүлсэн. Байгаль орчин, нийгмийн ач холбогдолтой энэхүү ажилд “М-Си-Эс Кока Кола” компани идэвх санаачилгатайгаар нэгдэн оролцож буй бөгөөд Монгол улсад анх удаа хуванцар сав дахин боловсруулах “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг эхлүүлж, олон нийтийг хуванцар саваа ангилан хаяхад уриалж байна.

“М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдлыг багасгах, нөөцийг хамгаалах замаар экологийн тогтвортой байдлыг баталгаажуулах “тойрог эдийн засаг”-ийн хэлбэр рүү шилжиж, дахин боловсруулсан ногоон эдийн засгийг бүтээхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 

Цуглуулалт
Цуглуулалт

Бид 2030 он гэхэд борлуулсан бүх ундааны саваа цуглуулж, дахин боловсруулах зорилт тавин ажиллаж байна. Хуванцар савны цуглуулалт 2022 онд 47 хувь байсан бол 2023 онд 61 хувь болж өслөө.

Дахин ашиглалт
Дахин ашиглалт

Бид 2030 он гэхэд сав баглаа боодлынхоо 50-иас доошгүй хувийг дахин ашиглах зорилт тавин ажиллаж байна.

Оролцогч талууд
Оролцогч талууд

Бид Монгол Улсын иргэн бүрийг хуванцар хог хаягдлаа ангилан хаяж, хэвшихийг уриалж байна.

 

ТМЛ үйлдвэрийн тухай

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хуванцар сав дахин боловсруулах “TML” үйлдвэр 2021 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Манай улсад жилдээ 18 мянган тн хуванцар сав хэрэглэгддэг. Тэгвэл жилд 20 мянган тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай “TML” үйлдвэрт нэг хуванцар савыг дунджаар 5 удаа дахин боловсруулж, ашиглах боломж бүрдэх юм.

https://mcscocacola.mn/wp/wp-content/uploads/2024/02/tml-2.jpg
 

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК-ИЙН ХУВАНЦАР САВНЫ НИЙЛҮҮЛЭГЧ "ТИ ЭМ ЭЛ" ХХК-ИЙН ЦУГЛУУЛАХ АЛБАТАЙ ХОЛБОГДОХ УТАС

Хуванцар авах цэг 1

Чингэлтэй дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8034-8866

Хуванцар авах цэг 2

Сүхбаатар дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8002-5829

Хуванцар авах цэг 3

Налайх дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8074-0022

Хуванцар авах цэг 4

Хан-Уул дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8032-5533, 8088-2459

Хуванцар авах цэг 5

Сонгинохайрхан дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8026-3000, 8024-9933

Хуванцар авах цэг 6

Баянзүрх дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8032-5522, 8043-5522

Хуванцар авах цэг 7

Баянгол дүүрэг

Холбогдох хүний дугаар: 8026-3300, 8024-1177

Хуванцар авах цэг 8

Хөдөө, Орон нутаг

Холбогдох хүний дугаар: 9997-4167

 

Сав баглаа боодлын дахин ашиглалт

Хуванцар дахин боловсруулах төсөл маань хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна.

Эхний үе шат
Sorema (Итали)- Хуванцрыг олон шат дамжлагатай угааж цэвэрлэн, хэрчих шатыг гүйцэтгэдэг тоног төхөөрөмж нь Италийн “Sorema” брэндийн тоног төхөөрөмж. Энэ нь дэлхийн Кока-Кока компанийн шаардлагыг хангахуйц бөгөөд Европ тивд туршигдаж шалгарсан тоног төхөөрөмж юм.

Хоёр дох үе шат
Erema (Австри) – Хуванцрын хэрчдэсийг өндөр температур, процессийн дагуу нэхмэл, сүлжмэл эдлэлийн түүхий эд буюу мөхлөг шатанд үйлдвэрлэх төхөөрөмж. Энэ нь хамгийн анх нефтийн дайвар бүтээгдэхүүнээс гарган авдагтай ижил түвшний мөхлөг боловч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн юм. Эхний үе шатанд хувцас үйлдвэрлэлд ашиглах шаардлага хангасан мөхлөгөө гадаад руу экспортолж байна.