Banner

Бидний тухай

Буцах

 

Кока-Кола компанийн тухай

АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын эм зүйч, доктор Жон Стит Пэмбэртон (John Stith Pemberton) 1886 онд хэд хэдэн онцгой түүхий эдийг сонгон нэгэн төрлийн амтлаг сиропыг бүтээсэн нь өнөөдрийн бидний мэдэх сэнгэнэсэн, сэтгэл сэргээм оргилуун ундаа бий болох эхний алхам болсон юм. АНУ-ын Атланта хотоос эхлэлтэй “Кока-Кола” брэндийн бүтээгдэхүүн эдүгээ хүн бүхний мэддэг, хамгийн алдартай брэндүүдийн нэг болж чадсан билээ.
background decoration

136 жилийн тэртээх нэг өдөр Кока-Колагийн сиропоор бүтээгдсэн нэг аяга ундааг таван центээр зарж эхэлсэн бөгөөд эхний өдөр ердөө есөн аяга л зарагджээ

background decoration
 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн тухай

“М-Си-Эс Кока-Кола” ХХК нь 2001 оны 9-р сард “Кока-Кола” компанийн албан ёсны үйлдвэрлэгч болох гэрээг үзэглэснээр, Монгол Улс дэлхийн бусад улсуудтай адил “Кока-Кола” гэр бүлийн гишүүн болж, орчин үеийн зах зээлээс суралцах түүний бүрэлдэхүүн хэсэг болох үүд хаалга нээгдсэн юм.

1,100+

Ажлын байр

14,500+

Харилцагч

 

М-Си-Эс Группийн тухай

Эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр 1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс компани шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд өдөгөө татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч үндэсний томоохон Групп болоод байна. Аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар, эдийн засгийг үлэмж тэтгэдэг уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбар, нийгмийн сайн сайхан, хүний хөгжлийг дэмждэг эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал салбарт ажилласан он жилүүддээ бид тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Групп болон тэлжээ.
background decoration