Захиалга өгөх

Үйлдвэртэй танилцах хөтөлбөрийн хуваарь 14 хоногийн өмнө идэвхжих бөгөөд нээлттэй байгаа тохиолдолд тухайн өдөр ногоон, хуваарь дүүрсэн тохиолдолд улаан өнгөөр тодорсон байна.
Захиалга өгөхдөө мэдээллийг бүрэн, зөв бөглөнө үү. Бүртгэл баталгаажсан тохиолдолд Үйлдвэр танилцуулах хөтөлбөр хариуцсан ажилтан тантай холбогдох болно.

 

АНХААРАХ ЗҮЙЛ

  • Хөтөлбөрт хамрагдах хүний насны доод хязгаар 12+ байх.
  • Хөтөлбөрт хамрагдах баг 20-45 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хэрэв 45 хүнээс дээш бүрэлдэхүүнтэй хамт олон байвал хуваагдан групп болж захиалгаа өгнө үү.
  • Үйлдвэртэй танилцах аялал товлосон цагтаа эхлэх ба хоцорсон тохиолдолд хөтөлбөрийн дундаас хамрагдах боломжгүй тул та дахин захиалга өгч хамрагдах боломжтой.
  • Захиалга цуцлах болон зочдын тоо нэмэгдсэн (хасагдсан) гэх мэт өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 2 хоногийн өмнө 70165555-242 утсаар холбогдон мэдэгдэх.
  • “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйлдвэрлэлийн байранд нэвтрэхийн тулд группын ахлагч харуул хамгаалалтын ажилтанд иргэний үнэмлэхээ шалгуулан бүртгүүлэх тул бичиг баримттайгаа хүрэлцэн ирнэ үү.
  • Хөтөлбөрийн турш “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйлдвэр танилцуулах ажилтны зааварчилгааны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтлах, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.
  • Хөтөлбөрийн үеэр хөтчийн зааварчилгааны дагуу үйлдвэртэй танилцах аялалд хамрагдах.

Үйлдвэртэй танилцах аялал

Дэлгэрэнгүй

Virtual Plant Tour

Дэлгэрэнгүй

Захиалга өгөх

Дэлгэрэнгүй
Back To Top