М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК “ЭНТРЕПРЕНЕР – 2021” ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖ, “ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЕР” БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг, оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг МҮХҮАТ-аас шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер” шалгаруулалт зохион байгуулагдлаа.
М-Си-Эс Кока-Кола компани “Оны онцлох аж ахуйн нэгж” болон “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер” байгууллагаар тус тус шалгарлаа.
2020-2021 онд Монгол Улсад анх удаа хаягдал хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, 2030 он гэхэд хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилттой ажиллаж байна. Түүнчлэн түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг М-Си-Эс Интернейшнл компанитай хамтран ашиглалтад оруулан нийгэм, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхлэх цогц хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.

Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Мэдээ мэдээлэл

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг, оны онцлох аж ахуйн
Дэлгэрэнгүй
Back To Top