М-СИ-ЭС КОКА-КОЛА компани Олимпийн хороотой хамтран ОЛИМПИЙН МУЗЕЙ-г нээв

М-Си-Эс Кока-Кола компани Олон Улсын Олимпийн өдрөөр хүн төрөлхтний үнэт өв эрдэнэ болох олимпийн соёл, боловсрол, түүхэн хуудсыг залуу хойч үедээ онцлон үзүүлэхээр Олипийн хороотой хамтран Олимпийн музейг 2021.06.23-ны өдөр нээлээ.

Олимпийн музей нь анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпийн музейн түнш, Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүнээр элсэж байсан ба одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүдийг хадгалж байна.

 

Монгол Улс түүхэндээ анх удаа Олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох бөгөөд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тун удахгүй арлын Япон орныг зорих гэж байна.

Улсдаа төдийгүй, дэлхийн хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын өнөөдрийн амжилт, олон мянган хөгжөөн дэмжигчдийн хүсэл тэмүүлэл М-Си-Эс Групптэй салшгүй холбоотой. М-Си-Эс Кока-Кола компани 3х3 сагсан бөмбөгийн спортод 2005 оноос хойш тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийж, Олимпийн талбарт амжилт гаргахад түүчээлэн хөгжүүлсээр ирсэн юм.

Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2020 онд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодито
Дэлгэрэнгүй
М-Си-Эс Кока-Кола компани Олон Улсын Олимпийн өдрөөр хүн төрөлхтний үнэт өв эрдэнэ болох олимпийн со
Дэлгэрэнгүй
Коронавируст халдвар COVID-19 цар тахлын эсрэг ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй аж төрөх нөхцөлийг хан
Дэлгэрэнгүй
Back To Top