М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК МОНГОЛ УЛСЫН “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙН ТОП 23-Д ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2020 онд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП 100 аж ахуй нэгжийг шалгаруулан өргөмжиллөө. Сүүлийн 5 жилийн турш тасралтгүй ТОП 100 аж ахуй нэгжийн эхний 30 д багтдаг байсан бол 2020 онд 23 т эрэмблэгдэн амжилтаа ахиуллаа.

Өнгөрсөн онд М-Си-Эс Кока-Кола ХХК нь эх орныхоо нэрийг дэлхийд таниулах, улсынхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Эдгээрээс онцолбол:

М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос сагсан бөмбөгийн спортын хөгжлийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулжээ. 2018 онд 3x3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг гаргаж, багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн үндэсний шигшээ багийн хамт олныг 20 сая төгрөгөөр урамшуулж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж баг тамирчид ТОКИО-2020 олимпод оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна.

ТОП 100 ААН-ийг өнгөрсөн жилүүдэд компанийн төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр шалгаруулдаг байсан бол энэ жилээс дээрх үзүүлэлтээс гадна компанийн нийгмийн хариуцлагыг харгалзан үзэж эхэлжээ.

М-Си-Эс Кока-Кола ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийг хамарсан санал санаачилга түүнийг хэрэгжүүлэх хандив, ивээн тэтгэлэг нь байгаль орчиндоо ээлтэй, хүн нийгэмдээ үр өгөөжтэй байхыг чухалчилж үздэг.

2020 онд Ковид-19 цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй ОБЕГ, ЭМЯ -нд 100 гаруй сая төгрөгийн хандив өргөн дэмжиж ажилласан. 

2020 онд түүхий нүүрсний хэрэглээг 100% халсан хийн зуухыг ашиглалтад оруулж жилд 7000 тн нүүрсний хэрэглээг халсан.

Байгалийн тусгай хамгаалалттай газрын захиргаануудад цэвэр усны нөөцийг хамгаалах, байгалийн бохирдлыг бууруулах хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор байгальд ээлтэй, био хогны уутыг жил бүр үнэ төлбөргүй олгож байна. Мөн оюутан залуучуудын боловсрол, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн эмзэг бүлгийг тасралтгүй дэмжин ажиллаж байна.

Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2020 онд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодито
Дэлгэрэнгүй
М-Си-Эс Кока-Кола компани Олон Улсын Олимпийн өдрөөр хүн төрөлхтний үнэт өв эрдэнэ болох олимпийн со
Дэлгэрэнгүй
Коронавируст халдвар COVID-19 цар тахлын эсрэг ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй аж төрөх нөхцөлийг хан
Дэлгэрэнгүй
Back To Top