Үйлдвэртэй танилцах аялал

Үйлдвэртэй танилцах аялал нь “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, хэрэглэгчдийг бүтээгдэхүүний талаарх зөв мэдээллээр хангах, дуртай бүтээгдэхүүн нь хэрхэн үйлдвэрлэгдэн тэдний гар дээр хүргэгдэн очдогийг өөрсдийн нүдээр харах боломжийг олгохоос гадна, өөрийн компанийн байгаль орчинд чиглэн хийж буй үйл ажиллагаагаар дамжуулан өсвөр насны хүүхдүүдийн экологийн боловсролыг дэмжих зорилготой хөтөлбөр билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд жилд дунджаар 10000 гаруй аялагчид “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн үйлдвэрийн байранд зочилж байна.

Үйлдвэртэй танилцах аялал нь 1 цагийн хугацаатайгаар дараах хөтөлбөрийн дагуу явагдана.

  1. Үйлдвэртэй танилцах аялал хариуцсан ажилтан зочдыг хүлээн авч, зааварчилгаа өгнө.
  2. Үйлдвэрийн байр луу нэвтэрнэ.
  3. Оффисын хоёр давхраас бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дамжлагатай танилцана.
  4. Дэлхийн №1 брэнд КОКА-КОЛА-гийн агуу амжилтад хүрсэн гайхамшигт үзмэр бүхий түүхийн музейтэй танилцана.
  5. М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаатай танилцана. Та энэхүү аялалд хамрагдсанаар ус бол амьдралын хамгийн чухал эх үүсвэр гэдэгтэй гарцаагүй санал нэгдэх болно. Учир нь усны эх үүсвэрийг хамгаалахын тулд бидний ашиглалтад оруулсан Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж нь үйлдвэрээс хаягдан гарч буй усыг хэрхэн цэвэршүүлж байгаа үйл ажиллагаатай танилцахаас гадна цэвэрлэгдэн гарч ирж байгаа усанд загас хэрхэн амьдарч байгааг харах гайхалтай боломжийг тэнд бий болгосон байгаа юм.
  6. Кока-Кола брэндийн түүхийг харуулсан 5 минутын видеог үзнэ.
  7. Бүтээгдэхүүний амталгаа явагдана.
  8. Хоол хүнсний зөв, зохистой хэрэглээний талаар чөлөөт асуулт хариулт явагдана.
  9. Бүх зочид аялалын дурсамж болон үлдэх бяцхан гарын бэлгийг гардан авч, хэзээ ч мартагдахааргүй дурсгалын зургаа авахуулна.

"Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 13-аас дээш насны,  20-45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олныг долоо хоног бүрийн  Пүрэв гарагийн 10:00 цаг болон 15:00 цагуудад хуваарийн дагуу үйлдвэртэй танилцах аялалд урьж байна."

Үйлдвэртэй танилцах аялал

Дэлгэрэнгүй

Virtual Plant Tour

Дэлгэрэнгүй

Захиалга өгөх

Дэлгэрэнгүй
Back To Top