Герман дахь Кока-Кола компанийн захирал Макс Кейт болон түүний багийнхан шинэ бүтээгдэхүүнийг уран сэтгэмж, уран зөгнөл гэсэн утгатай үгээр буюу Fantasy хэмээн нэрлэхээр төлөвлөж байсан ч худалдаа хариуцсан ажилтан  Жо Книп “FANTA” гэж нэрлэх санал гаргасан нь бүгдэд таалагдан 1941 оноос одоог хүртэл ашигласаар байна.

Фанта нь шинэхэн амтат жимсний төрөл, өнгөлөг тод өнгө, сэнгэнэсэн амтаараа хэрэглэгчдийг байлдан дагуулж чаддаг.

Дэлхийн бүхий л орны хэрэглэгчид, тэр дундаа өсвөр үеийнхэн Fanta-г аз жаргал, баяр хөөр бэлэглэдэг хэмээн итгэж сонгодог бөгөөд найз нөхөд, гэр бүлтэйгээ янз бүрийн арга хэмжээ, онцгой тохиолдлуудад хэрэглэх дуртай байдаг.

Одоо FANTA брэнд нь Европ, Ази, Африк болон Өмнөд Америкын зах зээлд маш том байр суурь эзэлсэн Дэлхийн топ брэндүүдийн нэг болсон бөгөөд Дэлхийн даяар 100 гаруй төрлийн амттайгаар үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байна.

Манай орны хувьд 8-н төрлийн жимсний /Жүрж, Алим, Усан Үзэм, Ханборгоцой, Тоор, Ногоон нимбэг, Ногоон алим, Тарвас/ амттайгаар 2003 оноос хойш үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байна.

ТЭЖЭЭЛЛЭГ ЧАНАР (100мл)

Илчлэг: 47 ккал

Нүүрс ус: 11.2 гр

Чихэр: 11.2 гр

Уураг: 0 гр

Тос: 0 гр

Натри*: 16 мг

ОРЦ НАЙРЛАГА

Ус, элсэн чихэр, хүнсний нэмэлтүүд (нүүрсхүчлийн хий (E290), нимбэгний хүчил (E330), натрийн бензоат (E211), карамель (E150D), цитрат натри (E331)), амт үнэр оруулагч

Fanta Алим

200 мл Fanta алим ундааг ууснаар таны бие өдрийн турш хоол хүнсээрээ авч болох нийт энергийн 5% буюу 104ккал илчлэгээр хангагдана.

*Илчлэгийн хоногийн хэрэгцээнд (ИХХ)-эзлэх хувийг 2000 ккал-с тооцов.

Илчлэг: 94 ккал

*ИХХ: 5%

*ИХХ: Илчлэгийн Хоногийн Хэрэгцээ
Хуванцар савлагаатай: 500мл,1250мл, 2000мл
Шилтэй: 200мл, 250мл
Back To Top