Sprite Plus худалдаанд гарлаа

M-C и-Эс Кока-Кола компанийн хамт олон бид хэрэглэгч таны шингэний хэрэгцээг хангахундааны сонголтыг баялаг байлгахыг зорин ажилладаг билээ.
2019 онд хүнсний эслэг агуулсан Coca-Cola Plus бүтээгдэхүүнийг анх удаа Монголын зах зээлд   танилцуулж хэрэглэгчдэдээ хүргэж   байсан   бол энэ   удаад   түүний   цуврал бүтээгдэхүүн болох Sprite Plus-г танилцуулж байна.
 
Хүнсний эслэг агуулсан Coca-Cola Plus ундааг Япон улсад 10 гаруй жилийн судалгааны үр дүнд үндэслэн Япон улсын FOSHU (Food for Specified Health Uses) стандартыг ханган гаргасан юм. Тус бүтээгдэхүүн нь Япон улсын зах зээлд гарсан даруйдаа хэрэглэгчдийн таашаалд нийцэж, өндөр борлуулалт авч ирсэн учир Кока-Кола компани дэлхийн бусад орнуудад тус бүтээгдэхүүнийг танилцуулах ажлыг эрчимтэй эхлүүлсэн.
 
Sprite Plus 500мл савлагаатай ундаа нь байгалийн гаралтай 8г уусдаг эслэг агуулсан бөгөөд энэ нь Монгол хүний хоол хүнсээр авбал зохих эслэгийн хоногийн хэрэгцээний 27%-ийг хангана. Хүнсний уусдаггүй эслэг нь өөх тосны шимэгдэлтийг удаашруулж, цусанд холестерин ихсэхээс сэргийлдэг ач холбогдолтой.
 
Иймд   хэрэглэгч   та   хоол   хүнснийхээ    зохистой   харьцааг   эрхэмлэж,бүтээгдэхүүний шошгон дээр тэмдэглэсэн илчлэг болон эслэгийн хэмжээний талаарх мэдээлэл   дээр   үндэслэн   бусад   хоол   хүнстэйгээ зохицуулан хэрэглээрэй.
 
Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Мэдээ мэдээлэл

M-C и-Эс Кока-Кола компанийн хамт олон бид хэрэглэгч таны шингэний хэрэгцээг хангахундааны сонголтыг
Дэлгэрэнгүй
Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрлийн гурван т
Дэлгэрэнгүй
Back To Top