FIBA 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД МОНГОЛД ЧУУЛЛАА

Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрлийн гурван том тэмцээнийг Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо, М-Си- Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа .

ФИБА 3x3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжиллээ .

Дээрх гурван тэмцээнд 34 орны шилдэг 40 багийн орны 500 гаруй тамирчид, төлөөлөгч нар оролц сон бөгөөд тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар онцгойлон хүрэлцэн иржээ .

Ташрамд дурдахад ФИБА-н медиа багийн хамт олон тус тэмцээнүүдийг дотоодын мэргэжлийн баг хамт олонтой хамтран ажиллаж дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатар хотын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байлаа.

Монголчууд анх удаа ФИБА 3x3 төрлийн шилдэг сагсан бөмбөгч дийн дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа , дэргэдээс нь үз эж сонирхлоо.

Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжин, “TLG-13” төрийн бус байгууллагатай 2005 оноос өнөөдрийг хүртэл 14 жил хамтран ажиллаж , Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан байна.

Энэ хугацаанд жилд дунджаар 10,000 гаруй хүүхэд залуус Спрайт лиг болон Спрайт 3х3 тэмцээнүүдэд оролцсоор иржээ. Эдгээр тэмцээн лигүүдэд оролцож ирсэн залуус маань өдгөө амжилт үзүүлэн дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг бахархалтайгаар өргөж буй Улаанбаатар Хангарьд баг юм.

М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсийг тасралтгүй дэмжсэний үр дүнд М онгол Улсын 3 x 3 сагсан бөмбөгийн шигшээ баг ФИБА 3 x 3 Ази т ивийн аварга шалгаруулах тэмцээн д 3 жил дараалан шигшээ тоглолтонд шалгаран нэг алт, хоёр мөнгөн медалийг хүртээд байгаа нь Монголчууд бидний хувьд бахархмаар сайхан амжилт юм

Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Мэдээ мэдээлэл

Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрлийн гурван т
Дэлгэрэнгүй
       Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 онд улс орныхоо нийгэм
Дэлгэрэнгүй
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг МонголУлсын нийгэм, эди
Дэлгэрэнгүй
Back To Top