Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цом Монгол Улсад хүрэлцэн ирлээ

          Кока-Кола Компани нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн Аваргын Цомыг  дэлхийн  улс орнуудаар аялуулдаг уламжлалтай болсон.

         Энэ жил цомын аялал дөрөв дэх удаагаа дэлхийн 50 гаруй орноор тойрон аялж байгаа ба М-Си-Эс Кока-Кола Компанийн зүгээс хөлбөмбөг сонирхогч хүн бүрд зориулан  Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын аяллыг Монгол Улсдаа авчирсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиолоо.

         Чингис хаан нисэх онгоцны буудлаас М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн баг Цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд залсан ба тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж  цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулсан юм. Хөлбөмбөгийн Дэлхийн аваргаар шалгарсан баг болон тухайн улсын ерөнхийлөгч л тус цомд хүрэх эрхтэй байдаг.

         Үүний дараа, Шангри-Ла Моллд 13:00-22:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэйгээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн улсын хүртдэг цомыг өөрийн нүдээр харж, дурсгалын зураг татуулан, дэлхийн хамгийн том, бидний хамгийн их хүсэн хүлээдэг спортын баяр дээр байгаа мэт мэдрэмжийг М-Си-Эс Кока-Кола компани Монголчууддаа хүргэлээ.

         2017 оны 9 дүгээр сард ОХУ-аас эхэлсэн тус аялал 2018 оны 6 дугаар сар хүртэл үргэлжлэх ба Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнөх 9 сар гаруй хугацаанд зургаан тивийн 50 гаруй улсаар дамжин 126,000км  аялж байгаа юм.

Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын тухай мэдээлэл

          Дэлхийн аваргын жинхэнэ цом ФИФА-гийн мэдэлд хадгалагдан байдаг бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчдад дамжин очдог. Дэлхийн аваргын цомын одоогийн зохиомж, хийцийг 1974 онд гаргасан байдаг бөгөөд тус цом нь цул алтаар хийгдсэн, 6.142 кг жинтэй, орой дээрээ дэлхийн бөмбөрцгийг барьсан хоёр хүний дүрс бүхий бэлгэдэлтэй байдаг. Тус цом нь дэлхийн хамгийн алдартай спортын төрлийн бэлгэ тэмдэг, шүтээн байдгийн хувьд зөвхөн Дэлхийн аваргаар шалгарсан ялагчид болон цомын аяллын хүрээнд хүлээн авч буй улс орны тэргүүн нараас бүрдсэн багийнхан л барьж, түүнд хүрэх эрхтэй байдаг. Учир нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны дүрэмд Дэлхийн аваргын цом нь ФИФА-гийн өөрийнх нь эзэмшилд хадгалагдах ёстой бөгөөд ялагчийн шагнал болгон өгч болохгүй гэж заасан байдаг. Тиймээс ФИФА-гийн Дэлхийн аваргын тэмцээний ялагч нь түр хугацаанд дуурайлган хийсэн цомыг хадгалж, дараа нь дуураймал цомоор үүрд шагнуулдаг байна.

         Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино Дэлхийн аваргын цомыг: “Дэлхийн спортын үүнээс илүү хүчтэй ямар ч бэлгэ тэмдэг байхгүй” гэж тодорхойлсон байдаг. Мөн тэрээр “Хүн бүр Дэлхийн аваргын цомыг эв нэгдлийн бэлгэ тэмдэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Кока-Кола Компанитай хамтран хөлбөмбөгийн шүтээнийг дэлхий даяарх шүтэн бишрэгчдэд нь хүргэж буйдаа бид туйлын баяртай байна” гэжээ.

         Кока-Кола Компани нь 1978 онд анх ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны ивээн тэтгэгч болсноосоо хойш тус байгууллагатай урт хугацаанд түншлэн ажиллаж, хөлбөмбөгийн бүх төвшний тэмцээн уралдааныг урт хугацаанд дэмжин, ивээн тэтгэж байгаа билээ.

 

Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Мэдээ мэдээлэл

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг МонголУлсын нийгэм, эди
Дэлгэрэнгүй
             Монгол Телевизийн 10 сарын 28-ны 21 цагийн Оргил
Дэлгэрэнгүй
                   Филиппин улсын Манила хотод
Дэлгэрэнгүй
Back To Top