Ундааны орцын бүрдэл хэсгийн хүнсний аюулгүй байдлын талаархи Кока-Колагийн мэдэгдэл

         

   Монгол Телевизийн 10 сарын 28-ны 21 цагийн Оргил цаг мэдээллийн  нэвтрүүлгээр цацсан тус компанийн ундааны орцын бүрдэл хэсгүүдийн талаархи сөрөг мэдээлэл нь худал бөгөөд Монголд үйлдвэрлэгдэж байгаа аль ч ундаа үүнд Кока-Кола нь мэдээнд дурьдагдсан Кошениль (Е120) будагч бодисыг агуулдаггүй гэдгийг мэдэгдэж байна.

 

Энэ завшааныг ашиглан манай ундааны түүхий эдүүд орон нутгийн болоод олон улсын хүнсний стандарт шаардлагуудад бүрэн нийцсэн, хүний биед хоргүй бүтээгдэхүүн байдгийг баталгаажуулж байна. Тухайлбал, Монголд үйлдвэрлэж байгаа Кока-Кола ундааны будагч бодис болох карамел (150d) нь хүнсэнд хэрэглэхэд огт аюулгүй, дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг бодис юм.

 

Кока-Кола Kомпани нь 132 жилийн турш хэрэглэгчиддээ үнэнч байж ундаа усаар хангаж ирсэн бөгөөд 500 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг 200 гаруй улсад борлуулдаг олон улсын компани юм. Бид дэлхий нийтээрээ өдөрт 1.9 сая аяга Кока-Колагийн ундааг ууж амны цангаагаа тайлдаг.

 

Кока-Кола Компани нь Монголын хэрэглэгчдэд ундаагаа түгээсээр даруй 17 жил болжээ. Бид хүнсний аюулгүй байдлыг хангасан, өндөр чанартай ундаа, ус үйлдвэрлэх эрхэм зорилгодоо өнөөдөр ч үнэнч байгаа билээ. 

Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Мэдээ мэдээлэл

             Монгол Телевизийн 10 сарын 28-ны 21 цагийн Оргил
Дэлгэрэнгүй
                   Филиппин улсын Манила хотод
Дэлгэрэнгүй
            Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан М-Си-
Дэлгэрэнгүй
Back To Top