М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИ ҮЙЛДВЭРЭЭС ГАРСАН ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛАА 100 ХУВЬ ДАХИН БОЛОВСРУУЛАХ КАМПАНИТ АЖИЛ ЭХЛҮҮЛЛЭЭ

Гуравдугаар сарын 18-ны өдөр “Дэлхийн дахин боловсруулах өдөр” тохиож буйтай холбогдуулан манай компани “Хаягдал хуванцар савыг дахин боловсруулах төсөл”-өө танилцуулж байна. 

Хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд идэвхтэй оролцдогийн хувьд Кока-Кола компани “Өөрийн зарсан ундаа болгоны савыг дахин боловсруулахад анхаарч ажиллана” гэсэн амлалтынхаа хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа ундаа үйлдвэрлэх, зарж борлуулах компаниудаа энэхүү ажилд хариуцлагатайгаар нэгдэж, үр дүнд хүрэхийг уриалж байгаа юм. М-Си-Эс Кока-Кола компани уг уриалгыг дэмжин 2030 он гэхэд нийт хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилт тавин ажиллаж эхлээд байна. 
Энэхүү кампанит ажлын хүрээнд М-Си-Эс Кока-Кола компани нь 2018 оноос өөрийн нийлүүлэгч TML ХХК-тай хамтран Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 20 мянган тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах бөгөөд ундааны саванд ордог хуванцартай дүйцэхүйц чанартай түүхий эд болгох хүчин чадалтай юм. Мөн үйлдвэрийн төслийн хүрээнд хуванцар сав цуглуулах, ялгах, дахин боловсруулах 110 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна. 
Түүнчлэн бид 2019 оноос эхлэн сав, баглаа, боодлынхоо жинг бууруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн онд хуванцар савныхаа жинг бууруулж, 147 тонн-ын хэмнэлт гаргаад байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй байх зорилтоо бодитоор хэрэгжүүлж буй жишээ билээ.
Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Хувийн хэвшлийн компаниуд өөрийн санаачилга, хөрөнгөөр, тулгуурлан дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч хэрэглэгчид хог хаягдлаа ангилах, цуглуулах, боловсруулах ажилд мэдлэгтэй, ухамсартай, идэвхтэй оролцох нь байгаль дэлхийгээ хог хаягдлаас аврах энэ төсөл амжилттай хэрэгжих гол үндэс болно” хэмээн онцоллоо.
Цаашид М-Си-Эс Кока-Кола компани нь хаягдал савыг ангилан цуглуулах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, харилцагч байгууллага, дэлгүүрүүдээр дамжуулан хаягдал хуванцар савуудаа цуглуулах цогц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм.

Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа эхлэн хүнсний бүтээгдэхүүнээ тодорхой хугацаанд хадгалах, зөөвөрлөх  хэрэгцээ шаардлагын үндсэн дээр байгалийн мод, чулуу, навч, өвс зэргийг ашиглаж ирсэн түүхтэй. Хөдөлмөрийн багаж зэвсэг бий болж нарийсахын хэрээр сав, баглаагаа улам боловсронгуй болгож бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хадгалах мэдлэгийг хуримтлуулж эхэлсэн. 
XIX зуун буюу 1800 оноос нефтийн үйлдвэрлэл эхэлснээс үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол нь хөнгөн, нимгэн, тунгалаг, хүнсний аюулгүй байдлыг хангасан, олон төрлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн болж сайжирч ирсэн ч байгальд удаан задардаг, урт настай учраас хог хаягдал үүсгэх эрсдэлийг дагуулсаар ирсэн. 
XIX, XX зууныг дамнасан сав баглаа боодлын их хэмжээний нийлүүлэлт нь хэрэглэгчдэд “байж л байдаг, хаяж л байдаг” гэсэн үл тоох хандлагыг бий болгож, улмаар байгальд ил задгай хаях, нэг л удаа хэрэглэх хандлагатай болсноор эдгээр урт настай, хөнгөн сав баглаа боодлууд гол мөрөн, далай тэнгисийг бохирдуулах хэмжээнд хүртлээ цугларлаа.
XXI зууны хүн төрөлхтөн амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсны илрэл нь сав, баглаа, боодлыг хаяхдаа хариуцлагатай хандаж, дахин боловсруулах гинжин хэлхээнд идэвхтэй оролцох болсон явдал юм.
Тиймээс хүн бүр ухамсартайгаар хогоо ангилан хаяж хог хаягдалгүй дэлхий ертөнцийг бүтээцгээе.

 

Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Мэдээ мэдээлэл

Коронавируст халдвар COVID-19 цар тахлын эсрэг ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй аж төрөх нөхцөлийг хан
Дэлгэрэнгүй
 “ТОКИОГИЙН ОЛИМП ЭХЛЭХЭД 4 САР ҮЛДЛЭЭ” М-Си-Эс Кока-Кола компани Монголын Үндэс
Дэлгэрэнгүй
Гуравдугаар сарын 18-ны өдөр “Дэлхийн дахин боловсруулах өдөр” тохиож буйтай холбогдуула
Дэлгэрэнгүй
Back To Top