М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тогтоол”, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62-р тогтоол”, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай захирамжийг дэмжин манай компани үйлдвэрийнхээ нүүрсээр ажилладаг уурын зуухыг байгальд ээлтэй хийн зуухд шилжүүлэх төслийг М-Си-Эс Интернэйшнл ХХК-тай хамтран амжилттай хэрэгжүүллээ. Энэ төсөл хэрэгжсэнээр жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсний хэрэглээг халж, агаарт хаягдах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бодит хэмжээгээр бууруулж байгаа юм.

Уг төслийн хүрээнд Япон улсын NTEC компанийн 0.6 Гкал/цаг хүчин чадалтай найман ширхэг ус халаалтын зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн 4 тонн/цаг  хучин чадалтай дөрвөн ширхэг уурын зуух болон холбогдох дэд бүтэцтэй Монголд анхны байгаль орчинд ээлтэй шинэ технологи бүхий хийгээр ажилладаг өндөр хүчин чадалтай уурын зуухнуудыг ашиглалтанд оруулж, түүхий нүүрсний хэрэглээг халлаа.

 

 

  • 2
  • 1
Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Мэдээ мэдээлэл

Коронавируст халдвар COVID-19 цар тахлын эсрэг ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй аж төрөх нөхцөлийг хан
Дэлгэрэнгүй
 “ТОКИОГИЙН ОЛИМП ЭХЛЭХЭД 4 САР ҮЛДЛЭЭ” М-Си-Эс Кока-Кола компани Монголын Үндэс
Дэлгэрэнгүй
Гуравдугаар сарын 18-ны өдөр “Дэлхийн дахин боловсруулах өдөр” тохиож буйтай холбогдуула
Дэлгэрэнгүй
Back To Top