Гудамжны спортоос Олимпын дэвжээ рүү

 

         Тэртээ 2006 онд сагсан бөмбөгийн спорт сонирхогч хүүхэд залуусыг дэлхийн тавцанд таниулах, сагсан бөмбөгийн спортыг Монгол улсдаа хөгжүүлэх зорилгоор Спрайт 3х3- гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг анх санаачилж байсан билээ.  

         Өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд М-Си-Эс Кока-Кола ХХК Спрайт брэндээрээ дамжуулан Спрайт 3х3,  Спрайт супер лиг, Спрайт хөгжлийн лиг, Спрайт бүх оддын тоглолтуудыг тасралтгүй хөгжүүлж, зохион байгуулж ирсэн юм. Энэ хугацаанд нийт 120,000 орчим сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусыг хамруулж  тэдний дундаас шигшигдэж гарч ирсэн  залуус маань Дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж эхлээд байна.

         2017 оны 10 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 Азийн аварга шалгаруулах тэмцээн-2017 –д  Баг тамирчид маань тэргүүлж Азийн аваргаар шалгарч байсан бол энэ оны 04 сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 01ны өдрийн хооронд БНХАУ-ын Шэньжен хотод болсон  ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн-2018-д  дэлхийн 22 улсын баг тамирчидтай өрсөлдөн  Мөнгөн медалийн эзэд болж шагналын буухиаг үргэлжлүүлэн алдрын замаа тодотголоо. Токио 2020 Олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгийн төрөл нэмэгдэж орж буйтай холбоотой сүүлийн жилүүдэд илүү их амжилт гарган 2019 онд болох Олимпын эрх авах тэмцээний бэлтгэлдээ ханцуй шамлан ороод байна. Баг тамирчдаа зөвхөн тэмцээний бэлтгэлдээ анхаарлаа хандуулж бүх хүчин чармайлтаа гаргахад дэмжлэг болох үүднээс М-Си-Эс Кока-Кола ХХК 2020 оныг дуустал гэрээ байгуулан цалинжуулж эхэлсэн.
  
         Сагсан бөмбөгийн спортоор баг тамирчид маань Олимпын наадамд оролцон Монгол Улсын төрийн далбаа Дэлхийн тайзнаа намирах цаг айсуй.

 

Back To Top