М-Си-Эс Кока-Кола ХХК нь Кока-Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн болсноор Монгол улс дахь анхны үндэстэн дамнасан компанийн түнш болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 650 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн чадварлаг ажилтан, мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлдэг.

 Бид ажиллагсаддаа эрүүл, аюулгүй ажлын байр, зөв байгууллагын соёл, өрсөлдөхүйц хөдөлмөрийн хөлс, өсч хөгжих боломж, хуулийн дагуу хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж өгөхөд анхаарч ажилладаг. Мөн ажиллагсдынхаа чөлөөт цаг, хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тогтмол зохион байгуулдаг урлаг, спорт, олон нийтийн ажил маань Таны хөдөлмөрийн бүтээмж, хамт олонтойгоо хамтран ажиллахад таатайгаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Манайд ажилласнаар танд дараах давуу талууд нээлттэй болно:

  • Дэлхийд танигдсан Кока Колагийн бизнесийн арга ажиллагаанаас суралцах
  • Гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн чадварлаг, эрч хүчтэй, хүчирхэг багийн тоглолттой, найрсаг залуу хамт олонтой хөл нийлүүлэн алхах
  • Тогтвортой бизнест урт хугацаанд ажиллаж, ажлын үр дүнгээ харах
  • Өсөн дэвших ижил тэгш боломж
  • Хийж бүтээх таатай орчин, урам зориг
  • Үр дүнд тулгуурласан цалин хөлс, шагнал урамшуулал
  • Монголын тэргүүлэгч компани болох М-Си-Эс Группын харьяа бизнесийн бусад салбарт хүчээ сорьж, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж 

Мэдээ мэдээлэл

             Монгол Телевизийн 10 сарын 28-ны 21 цагийн Оргил
Дэлгэрэнгүй
                   Филиппин улсын Манила хотод
Дэлгэрэнгүй
Back To Top